Исламын хэт даврагч “Боко Харам” бүлэглэлийн гишүүд хэмээн
таамаглагдаж буй террористууд дараалсан халдлага үйлдэж багадаа 24 хүний
аминд хүрчээ. Халдлагууд хоорондоо 300 км-ийн зайтай орших Нигерийн
хойд хэсгийн хотуудад болжээ.
Исламын хэт даврагч “Боко Харам” бүлэглэлийн гишүүд хэмээн таамаглагдаж буй террористууд дараалсан халдлага үйлдэж багадаа 24 хүний аминд хүрчээ. Халдлагууд хоорондоо 300 км-ийн зайтай орших Нигерийн хойд хэсгийн хотуудад болжээ. Зүүн хойд хэсгийн Потискум хотод өсвөр насны хүү автобусанд өөрийгөө дэлбэлснээр 12 хүн амиа алдаж, 20 гаруй хүн гэмтэж бэртжээ. Харин энэ хэрэг явдлаас хойш цагийн дараа хойд хэсгийн Кано хотод хоёр өсвөр насны хүү автобусны буудал дээр өөрийгөө дэлбэлснээр мөн 12 хүн амиа алдаж, үүнээс олон тооны хүн гэмтэж бэртжээ.
Гэрчүүдийн мэдээлсээр террористууд 17-18 насны хөвгүүд байсан байна.
Кано нь Нигерийн хоёр дахь том хот бөгөөд хэдхэн хоногийн өмнө долоон настай террорист охин бөмбөг дэлбэлж өөртэйгөө нийлээд таван хүний аминд хүрсэн билээ.
Нигерид хяналтаа тогтоохыг оролдож буй “Боко Харам”-ын дайралтын улмаас өнгөрсөн жил тус улсад багадаа 10 мянган хүн амиа алджээ.
Д.Идэр




















































