Өнөөдөр Өмнөд Солонгост буутай этгээд дэлгүүрт халдаж гурван хүний
аминд хүрсэн ноцтой хэрэг гарлаа. Нийслэл Сөүлээс 120 км-т орших Сежон
хотын супермаркетад хэрэг явдал гарсан байна.
Өнөөдөр Өмнөд Солонгост буутай этгээд дэлгүүрт халдаж гурван хүний аминд хүрсэн ноцтой хэрэг гарлаа. Нийслэл Сөүлээс 120 км-т орших Сежон хотын супермаркетад хэрэг явдал гарсан байна. Уг хэрэгт сэжиглэж байсан этгээдийг ойролцоох хотоос үхсэн байхыг олсон хэмээн орон нутгийн Цагдаагийн албанаас мэдээллээ. Албаныхны хэлснээр сэжигтэн хохирогчдын эгчийн нь найз залуу байсныг тогтоосон тул хувийн өш хонзон санасан байж болзошгүй хэмээн магадалж байгаа аж.
БНСУ-д буу ашигласан ийм төрлийн аллага гарах нь маш ховор тохиолддог. Учир нь галт зэвсэг хувьдаа эзэмших нь тус улсад хориотой байдаг байна. Зөвхөн аюулгүй байдлын албаныхан болон тусгай зөвшөөрөлтэй анчид буу ашиглахыг зөвшөөрдөг хэдий ч галт зэвсгээ цагдаагийн газарт хадгалах үүрэгтэй байдаг аж.
Д.Идэр




















































