Венесуэлийн баруун хэсгийн хотод Цагдаагийн ажилтан 14 настай хүүг буудан хөнөөсний дараа олон мянган хүн жагсаж байна. Мягмар гарагт Сан Кристобал хотод болсон засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалын үеэр цагдаагийн албан хаагчид тэмцэгчидтэй мөргөлдөх үед хүү амиа алдсан байна. Ахлах сургуулийн хүү толгойдоо буудуулж амиа алдсаны маргааш зөвхөн Сан Кристобал бус олон томоохон хотод эсэргүүцлийн жагсаал өрнөжээ.Нийслэд Каракаст жагссан оюутнууд Хууль зүйн яаманд 8610 дугаар шийдвэрээ хүчингүй болгох тухай өргөх бичиг барьсан байна. Уг шийдвэрт жагсаалын үеэр цагдаа нарыг галт зэвсэг ашиглахыг зөвшөөрсөн аж.
Жагсагчид улсынхаа эдийн засгийн хямралын буруутан болон Хууль зүйн яамны шийдвэрийг үндсэн хууль, хүний эрхийг ноцтой зөрчиж буй хэрэг хэмээн үзэж байна. Сан Кристобал хотод л гэхэд өнгөрсөн жил засгийн газрын эсэрг олон жагсаал зохион байгуулагдсан бөгөөд энэ үеэр нийт 43 хүн цагдаагийн гарт амиа алдсан байна. “Хэрвээ Засгийн газар хүчирхийллээ үргэлжлүүлж үндсэн хууль болон хүний эрхэд харшилсаар байвал тэмцлээ хэзээ ч зогсоохгүй” хэмээн жагсагчид мэдэгджээ.
Николас Мадуро төрийн эрхэнд гарснаас хойш тус улсын эдийн засаг огцом унаж эхэлсэн тул эсрэгүүцлийн жагсаал олон гарч байсан юм. Венесуэлд инфляци 68.5 хувьд хүрч өссөн бөгөөд Мадурогийн нэр хүнд 20 хувь хүртлээ буурчээ.
Д.Идэр




















































