АНУ-ын Бостон хотод болсон марафон гүйлтийн тэмцээний үеэр бөмбөг
дэлбэлсэн гэх 21 настай Жохар Царнаевын хэргийг шүүх хурал товлогджээ.
Удаан хугацааны дараа эхлэх гэж буй шүүх хурлаар Жохар Царнаевт цаазар
авах ял оноох эсэхийг шийдэх юм.
АНУ-ын Бостон хотод болсон марафон гүйлтийн тэмцээний үеэр бөмбөг дэлбэлсэн гэх 21 настай Жохар Царнаевын хэргийг шүүх хурал товлогджээ. Удаан хугацааны дараа эхлэх гэж буй шүүх хурлаар Жохар Царнаевт цаазар авах ял оноох эсэхийг шийдэх юм. Шүүх хурлыг ирэх долоо хоногт буюу гуравдугаар сарын дөрөвний өдөр товложээ. Хурлыг 12 тангарагтны шүүгч болон зургаан нөөц шүүгч хөтлөн явуулах юм байна. Хууль зүйн яамны мэдээлж буйгаар шүүх хурал дараагийн шатуудад хүрлээ гэхэд ирэх зургаадугаар сард шийдвэрлэгдсэн байна хэмээн таамаглаж байгаа гэлээ.
Хурлаар Жохар Царнаевыг олон нийтийг хамарсан үйл ажиллагааны үеэр терррорист халдлага хийж зэвсэг ашигласан буруутан мөн эсэхийг тогтоох аж. Хэрвээ энэ нь батлагдвал түүнд хэзээ ч суллах нөхцөлгүйгээр бүх насаар хорих ял оноох эсвэл хөнөөлт тариагаар хөнөөх эсэхийг шийдэх аж.
2013 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр болсон Бостоны халдлагаар гурван хүн амиа алдсан юм. Жохар Царнаевыг халдлага гарснаас хойш дөрвөн өдрийн дараа баривчилсан бөгөөд энэ үеэр түүний ах Тамерлан Царнаев цагдаа нартай мөргөлдөж байгаад амиа алдсан юм.
Д.Идэр





















































Сэтгэгдэл (1)