Афганистаны зүүн хойд хэсгийн нутгуудад томоохон хэмжээний цасан
нурангиуд боллоо. Үүний улмаас 100 гаруй хүн цасанд даруулан амиа алдсан
байна. Мөн олон зуун айлын орон гэр эвдэрч сүйджээ.
Афганистаны зүүн хойд хэсгийн нутгуудад томоохон хэмжээний цасан нурангиуд боллоо. Үүний улмаас 100 гаруй хүн цасанд даруулан амиа алдсан байна. Мөн олон зуун айлын орон гэр эвдэрч сүйджээ. Тус улсын Байгалийн гамшгийн менежментийн газрын мэдээлснээр баруун хойд хэсгийн Панжшир аймаг гамшигт хамгийн ихээр өртсөн байна. Нийслэл Кабулаас зүүн хойд зүгт 100 гаруй км-т орших Панжширт зуу гаруй алын орон байшин сүйдсэн байна.
Аврах багийнхан гамшигт өртсөн багуудад аижллаж байгаа бөгөөд хор хохирлын хэмжээ нэмэгдэнэ хэмээн мэдээлжээ.
Афганистанд сүүлийн 24 цагийн дотор их хэмжээний цас орсон бөгөөд цасан шуурга болон хуурай өвлийн улмаас хаа сайгүй цасан нуранги үүсчээ.
Д.Идэр




















































