Монгол Улс Хойд Солонгост нүүрс нийлүүлэхээр тохирсон тухай Пхеньяны
хэвлэлд мэдээлжээ. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар
БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Сү Ен манай улсад даваа гарагт айлчлах
үеэр энэхүү хэлэлцээ хийгдсэн байна.
Монгол Улс Хойд Солонгост нүүрс нийлүүлэхээр тохирсон тухай Пхеньяны хэвлэлд мэдээлжээ. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Сү Ен манай улсад даваа гарагт айлчлах үеэр энэхүү хэлэлцээ хийгдсэн байна. Манай улс Хойд Солонгост энэ жил 25 мянган тонн нүүрс нийлүүлэх бөгөөд энэ нь хоёр орны экспортын төслийн хүрээнд хэрэгжүүлэх бодлогын анхны алхам нь гэлээ. Эх сурвалжийн мэдээлснээр цаашид алт, зэс болон бусад эрдэс баялгуудыг Хойд Солонгост хэрхэн нийлүүлэх тухай судалж байгаа гэсэн байна.
Хойд Солонгосын сайтад “Монгол улс нь нүүрсний нөөцөөр элбэг боловч эргийн шугам болон төмөр замын дэд бүтцийн хөгжил муугаас хангалттай экспорт хийж чадахгүй байна” хэмээн бичжээ.
“Нүүрсийг Хойд Солонгост нүүрс нийлүүлэхэд техникийн ямар ч асуудалгүй бөгөөд бид транс-Сибирийн замаар дамжуулж Ражин боомтод хүргэхээр төлөвлөж байна” хэмээн Монголын Төмөр замын удирдах газрын дарга Солонгосын телевизэд ярьжээ.
Д.Идэр





















































Сэтгэгдэл (2)