БНХАУ, БНСУ-ын 2012 онд эхлүүлсэн чөлөөт худалдааны бүс байгуулах
тухай хэлэлцээр өчигдөр орой өндөрлөлөө. Тэд уг гэрээгээр дамжуулан
өндөр чанартай бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээгээ харилцан хангаж, сүүлийн
үеийн дэвшилтэт үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг зорьж байгаа юм.
БНХАУ, БНСУ-ын 2012 онд эхлүүлсэн чөлөөт худалдааны бүс байгуулах тухай хэлэлцээр өчигдөр орой өндөрлөлөө. Тэд уг гэрээгээр дамжуулан өндөр чанартай бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээгээ харилцан хангаж, сүүлийн үеийн дэвшилтэт үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг зорьж байгаа юм. Өмнөд Солонгосын тал парламентаасаа зөвшөөрөл авч, Хятадын албаныхантай энэ оны эхний хагас жилийн дотор гэрээнд албан ёсоор гарын үсэг зурах сонирхолтой байгаа гэлээ.
Гэрээ ёсоор талууд 20 жилийн хугацаанд бүх бүтээгдэхүүнд оногдуулсан тарифаа харилцан 91, 92 хувиар бууруулах аж. Өөрөөр хэлбэл, Бээжин, Сөүл хоёр талын үйлдвэрлэлийн зардлаа багасгахын тулд 20 жилийн хугацаанд төлбөрөөс төлөөлөх шаардлагатай юм.
Шинжээчид чөлөөт бүсийн худалдааны хэлэлцээрийг хоёр талд харилцан ашигтай гэдгийг онцолж байгаа аж. 2013 онд Хятад, Солонгосын худалдааны өртөг 228.9 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Д.Идэр




















































