Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АВЛИГА: Ши Жинпиний цэвэрлэсэн 3 жил ба АТГ-ын тэврэлдсэн 8 жил

2015-2-27
0
ЖИРГЭХ
Хятадын нийт хүн амын 75.8 хувь нь хятад үндэстэн авлигаас ангид засгийн газрыг байгуулж чадаж байна хэмээн харж буйг тогтоожээ.

    Манай улс 2006 онд Авлигын эсрэг хуулийг баталж, дараа жил нь АТГ-ыг байгуулж, авлигыг цэвэрлэнэ гэснээс хойш найман жил өнгөрчээ. Хоёр засаг солигдсон энэ урт хугацаанд АТГ үнэхээр авлигатай тэмцсэн үү гэдэг асуултад хариулахад бэрх юм. Учир нь тэд юу хийсэн бэ гэдэг хэнд ч тодорхой бус байна.

    Харин манай урд хөршийнд хоёр жил хагасын өмнөөс авлигатай тэмцэж эхэллээ. Хятадын ерөнхийлөгч Ши Жинпин 2012 оны сүүлээр засгийн эрхийг авснаас хойш авлигын түвшнийг 0 хувь хүргэх зорилготой кампанит ажлын эхлүүлэв. Улс орон болон намыг сүйрүүлж буй авлигыг хэрхэн цэвэрлэдгийг харуулна хэмээн амласан Ши Жинпин үнэхээр авлигыг цэвэрлэх улс төрийн шуургыг эхлүүлжээ.


140115004350-xi-jinping-story-top    Гурван жил хүрэхгүй хугацаанд Ши Жинпин авлигын хорт хавдрыг хэрхэн эмчилж байгаа тухай хэдхэн үр дүнг өгүүлье.

1. Хурган дарга нар ба төрийн албан хаагчдыг шалгах- Авлигын эсрэг аяныг эхлүүлснээс хойш жилийн дараа буюу 2013 он гэхэд БНХАУ-д нийт 182 мянган төрийн албан хаагчийг шалгажээ. Эдгээрээс 2133 хүнд холбогдох 1650 авлигын хэрэг үүсгэсэн бөгөөд 1406 хүнд намын болон захиргааны хариуцлага хүлээлгэсэн байна. Энэ бол үнэтэй бэлэг авсан, тансаг хурим болон оршуулгын ёслол хийсэн, албаны мөнгөөр үнэтэй аялал хийсэн, үндэслэлгүйгээр гадаад томилолт зохион байгуулсан, төрийн машиныг хувьдаа ашигласныхаа хариуд ял авсан хүмүүс юм.

2. Дунд шатны дарга нар- Ши Жинпин дунд шатны дарга нарыг ч зүгээр өнгөрүүлсэнгүй. Ардын их хурлын 18 төлөөлөгч авлигын хэргээр ажлаас чөлөөлөгдсэн байна. Харин 16 нь саналаараа хэргээ хүлээж ажлаа өгчээ.

3.Улс төрийн барууд- Авлигын эсрэг хувьсгал Хятадын улс төрийн “бар”-уудыг ч номхотгож чаджээ. Чунцин хотын коммунист намын хорооны дарга асан Бо Силай,  тэрбумтан Лю Хан, Нийгмийн аюулгүй байдлын сайд асан Чжоу Юнкан, Армийн генерал гээд олон том баруудын хэргийн илчилж, заримыг холбогдох хүмүүсийн хамт цаазаар авч, заримынх нь хөрөнгийг улсад хурааж олон жилийн ял оноосон байна.

4.Төрийн өмчит компаниудын захирлууд- Өнгөрсөн хугацаанд төрийн өмчийн компаниудын 70 гаруй гүйцэтгэх захирлуудыг шалгалтад оруулсан байна. Харин энэ сард “China National Petroleum”, “China National Offshore Oil Corp”, “China Huaneng Group”, “State Grid Corp of China” болон “China Mobile Communications Corp” зэрэг төрийн өмчит компаниудын 26 гүйцэтгэх захирлыг нэмж шалгахаар төлөвлөж байна.

5.Мужийн дарга нар- Жи Шинпин бүх муж, аймгийн дарга нарыг шалгаж байна. Одоо ердөө Бээжин, Шанхай, Жилин, Фужиан, Төвд, Шинжаан болон Ниншиа Хуй хотын дарга нарыг шалгаагүй үлджээ.

6. Дотроосоо цэвэрлэх ажиллагаа- Түүний кампанит ажил эрх баригчдыг дотроосоо өөрсдийгөө цэвэрлэхэд хүргэж байгаа юм. Нэр хүндээ өсгөх зорилгоор амбицтай албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсон мэргэжил нэгтнүүдийнхээ мэдээллийг Ши Жинпинтэй хуваалцаж байна. Мөн шалгагдаагүй үлдсэн хүмүүсийг ч хурдан шалгахыг шамдуулах болжээ. Дээрх долоон хотыг хурдан шалгахыг Зежиань хотын экс дарга санал болгож, шаардлага хүргүүлснээс үүнийг харж болно.

7. Харьд зугтсан эрхмүүд- Ши Жинпин авлигын эсрэг цэвэрлэгээг хүн бүрт тэгш үйлчлэх ёстой хэмээх зарчим баримталж байна. Тэрээр шалгалтаас айж олон тэрбумыг аваад АНУ-д зугтсан эрхмүүдийг зүгээр өнгөрөөсөнгүй. Өнгөрсөн наймдугаар сард АНУ-ын албаныхантай уулзаж тус улсад их хэмжээний хөрөнгө цагаачилсан Хятад иргэдийн тухай мэдээлэл солилцох, тэднийг баривчлахад хамтран ажиллах гэрээ хийжээ. Энэхүү гэрээг цаашид хэд хэдэн оронтой хийхээ ч гарласан юм.

8.Авлигачдын гэр бүл ба хамсаатнууд- Гэр бүл гэдэг ойлголтыг Ши Жинпин шалгалт бүр дээр мартаагүй байна. Тэрээр авлига авсан нь нотлогдсон хэн бүхний гэр бүл, хамаатан садныг үлдээхгүйгээр шалгаж, өмч хөрөнгийнх нь угсаа гарлыг тодорхойлж байгаа юм. Үүний ачаар намын дарга нарын гэр бүлийн гишүүдийн тансаг хэрэглээ өнгөрсөн нэг жилийн хугацаанд 14.7 хувиар буурчээ хэмээн олон улсын санхүүгийн шинжилгээний “Fitch” агентлаг мэдээлсэн байна. Харин хурал чуулганд зарцуулах мөнгө 53 хувь, гадаад аялалын зардал 39 хувь, албаны машин худалдан авах зардал 10 хувиар буурсан байна.

9. Зохион байгуулалтын ажлууд- Энэ их шалгалт, баривчилгаа, зохион байгуулалт, шинэчлэлийн цаана бидний дурдаагүй маш олон ажил бий. Хамгийн сүүлд  буюу өчигдөр л гэхэд Ши Жинпин хөрөнгө орлогын мэдүүлгээ худал бөглөсөн төрийн албан хаагчид болон төрийн өндөр албан тушаалтнуудыг аудитын шалгалтад оруулах захирамж гаргасан юм.

Тэнд тэмцэж ялж байхад, энд тэврэлдсээр ядарч байна

140115004350-xi-jinping-story-topХятадын ард түмний итгэл: Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн судалгаагаар тус улсын нийт хүн амын 75.8 хувь нь Ши Жинпиний ажлыг хятад үндэстэн авлигаас цэвэр засгийн газрыг байгуулж чадаж байна хэмээн харж буйг тогтоожээ. Тэр тусмаа төрийн албан хаагчдын 93.7, олон нитийн үйлчилгээний ажилчдын 88, салбарын мэргэжилтнүүдийн 73.1 болон бусад категорид хамаарах хүмүүсийн 75.8 хувь нь авлига үндсээрээ устаж байна гэж итгэж буйгаа хэлжээ.

Монголын ард түмний итгэл:
Гэтэл манай АТГ өнгөрсөн найман жилийн хугацаанд ийм шинэчлэл, тийм ажил хийсэн гэх гарт баригдаж, нүдэнд үзэгдэх юм даан ч алга. АТГ-ын авдрын ёроолыг ухвал атга гурил л гарч ирнэ. Экс ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Газрын тосны газрын дарга агсан М.Амарсайхан, УИХ-ын гишүүн Дондог тэргүүтэй хэдэн нөхдийг барьж хорьсон гэхээс өөр “гурил” алга. Гэхдээ эдгээр баривчилгаанууд Ши Жинпинийхтэй адил бүх нийтийг хамарсан шалгалтаас гарсангүй. Харин хэн нэгний даалгавар мэт хаанахын хэнбэгуайг ч гэнэт л баривчлаад явчихдаг.

Хятадад Авлигатай тэмцэх хороо авлигыг гурван жилд юу ч үгүй шахуу шүүрдэж байна. Бүр ширхэг ч тоос үлдээхгүй гэдгээ амласан. Гэтэл манайд АТГ авлигатай найман жил тэврэлдэж байна. Сүүлдээ Авлигатай тэмцэх газар уу? Авлига төвлөрүүлэх газар уу? гэдгийг ялгахаа байлаа.
АТГ шилэн дансандаа бичсэнээр 2014 оны хоёрдугаар улиралд л гэхэд 120 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Хэдэн хүн ажилладаг, хэр их санхүүжилттэй нь тодорхойгүй, хийсэн ажил нь бүр ойлгомжгүй АТГ байх шаардлага байна уу?
Д.Идэр
www.24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
Их Британийн нисэхийн системд саатал гарч, олон зуун нислэг цуцлагджээ
АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Bi (103.26.194.41)
    Goyo iumaa
    2015 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (150.129.141.101)
    ATG ajild oroh gej avilgal ogdoj gej humuus yarih ym bilee
    2015 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (150.129.141.41)
    ан- үёд цагаандаа гарсан. хорооны цагдаа хорооны дарга даргын туслах шалгалт хийлгэж дарамталж байгаад авдаг болсон. 12-14 оны хооронд бгд 20 р хороо....
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • ***** (203.194.118.17)
    Монголчууд хэлсэн тохирсноосоо буцах бусдыг ***** гэж хараахаас өөр чадах юм улам бага болж байна
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • avilga sunutygei (76.29.57.111)
    avilgatai temtsene geed baigaa chini yyniig l heleed baigaa umshyy dee uul shugamdaa
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (122.201.24.248)
    Яагаад коммунист хятадыг дууриах ёстой гэж?!?
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
    • tiin te tanai nutgiig duuriaj tseversheed yahav yalzraad tanai ulsiin hool boloh eostoi te A L I I SH U U M U U H U J A A M I N I
      2015 оны 02 сарын 28
  • зочин (150.129.143.119)
    АТГ нь ганц нэг авилггачийг дуудахаар л нийтээрээ нийлээд боль боль гээд орилоод бгаам биш vv
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • Ард түмнээс (182.160.0.10)
    АТГ-ийг ард түмний санал хуралтаар 4 жил тутам сонгоё.
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • ИРГЭН (180.149.78.26)
    МАНАЙХ ЕРӨӨСӨӨ ХЯТАДЫН АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРААС ХҮН УРЬЖ ЁСТОЙ 17.5 ТЭРБУМААСАА ӨГВӨЛ ТААРНА.МАНАЙХАН УНХИАГҮЙ БОЛОХООРОО ИЙМ ОЛОН ЖИЛ АЖИЛ ХИЙСЭН НЭР ЗҮҮЖ БАЙГАА ЮМ ДАА.ХЭРЭГ АЛГА.
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • Zochin (202.179.28.73)
    Mongoliin ATG bol yu ch hazaj chaddaggyi shydgyi arslan ym.Hytadiin ATG bol hurts shydtei,olon ymiig tastdaj bui zaluu bar ym.Ene 2 baiguullagiin ylgaa ni ene l ym.
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • Г.Батнасан (202.179.10.94)
    АТГ-ыг татн буулгаж Ардын хянан шалгах хороог дахин байгуулж ажлаа Ерөнхийлөгч,УИХ-д биш ард түмэнд тайлагнадаг тогтолцоонд шилжвэл өөр болж магад. Авилгачид АТГ-ын үйл ажиллагааг ямар зорилгоор ашиглах нь хэнд ч тодорхой.
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • b (27.123.214.108)
    Хятад ч ялгаа байхгүй нэг бүлэглэл нь нөгөөхөө дарах ажиллагаа. Авилга жинхэнэ эртнээс цэцглэсэн үндэстэн бол хятад. Америкт ч гэсэн авилга байгаа.
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.23.51.2)
    авилга нь буурах биш АН-ын засгийн үед бүр гаараад байгаа юм биш үү.
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • Манай (150.129.143.209)
    Манай АТГ хятад шиг ингэж ажиллабал 2жил болтол өөрсдөө ажилгүй болно доо Одоо бол зөвхөн улс төрчдийн захиалгаар биенээ намнах хэрэгслэл болчихоод байгааг Жирийн ард хараад ойлгомжтой байна шүү дээ Ер нь здийн засгийн хямрараас илүү хуулийн хэрэгжилт чухал байна шүү эрх баригчдаа?!?!?!?!?
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • unen (58.75.190.210)
    Odoo mongoliin avilgal avsan lalaruudan iimerhuu ider geh met humuust heden bor tsaas uguud huurhii iim niiitlel gehen ch haashaa um bichuuldeg boljdee.
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.229.120.136)
    Н.Энхбаяр эхэлж байгуулахдаа өөрийн төлөөний зүсэн бүрийн долоогч нохойнуудаа байршуулсан юм. Одоо тэд эзнийхээ дуулгаварт зарц байхаа болиод сургасан аргаар нь улсаа баллах үйлд шамдах болжээ. Энэ Энхбаярын гар хүрсэн газар бүр бузардах юм. Босоо ороолон гэж тэр байхаа. Бүх зүйл ариутан цэвэршиж, УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • Sanaa zovogch (150.129.142.240)
    Yaaaya manaih iingej shalgahgui um bhdaa, tgd luivarchdaas mongoo avch chadval gadaadaas mongo zeeleh hereggui boloh baihdaa,
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    36 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    38 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    40 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    59 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    1 цаг 6 мин
  • ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
    1 цаг 9 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
    1 цаг 11 мин
  • Их Британийн нисэхийн системд саатал гарч, олон зуун нислэг цуцлагджээ
    1 цаг 12 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    1 цаг 41 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
    1 цаг 51 мин
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    17 цаг 29 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    18 цаг 0 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    18 цаг 42 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    19 цаг 8 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    20 цаг 31 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    20 цаг 58 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    21 цаг 19 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    22 цаг 6 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    22 цаг 21 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    22 цаг 30 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК