Пүрэв гарагт Грекийн нийслэл Афинд олон арван жагсагч цагдаа нартай мөргөлджээ. Хар хувцсаар жигдэрсэн жагсагчид хэт их хэмнэлтийн бодлогыг эсрэгүүцэж байгаа юм. Тэд дэлгүүрүүдийн цонхыг хагалж, шатаагч шингэн шидэж, машинуудыг шатааж эхэлсний улмаас аюулгүйн ажилтнууд мөргөлдөхөөс өөр аргагүйд хүрсэн хэмээн Грекийн эрх баригчид мэдээлжээ. Энэ нь зүүнтний Сайриза нам сарын өмнө төрийн эрхийг авснаас хойш анх удаа засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалд тооцогдож байна.
Ерөнхий сайд Алексис Ципрасаас удирдуулсан засгийн газрыг эсэргүүцэх жагсаалд 450 гаруй хүн оролцжээ. Харин жагсаалын дараа 50 гаруй хүн хар хувцсаар жигдэрч дээрх эмх замбараагүй үйлдлүүдийг гаргасан байна.
Ципрасын засгийн газар саяхан Евробүсийн тусламжийг авах хөтөлбөрийг дөрвөн сараар сунгах хэлэлцээг Европийн холбооны орнуудтай хийсэн юм.
Д.Идэр




















































