Украйны засгийн газар болон салан тусгаарлагч босогчид пүрэв гарагт
зүүн хэсгийн байлдааны талбараасаа хүнд зэвсгүүдээ эргүүлэн татаж
эхэлжээ.
Украйны засгийн газар болон салан тусгаарлагч босогчид пүрэв гарагт зүүн хэсгийн байлдааны талбараасаа хүнд зэвсгүүдээ эргүүлэн татаж эхэлжээ. Хүнд зэвсгүүдээ гал зогсоох гэрээ ёсоор эргүүлэн татаж буйг зарлахдаа Украйны Батлан хамгаалахын яам хэрвээ ямар нэгэн дайралт болвол төлөвлөгөөгөө өөрчилж зэвсгүүдээ буцаан тавих болно гэдгээ анхааруулсан байна. Харин Донетск болон Луганскийн босогчдын удирдагчид хүнд зэвсгүүдээ эргүүлэн татсан хэмээн мэдээлсээр байгаа ч тусгай ажиглагчид хараахан нотолж амжаагүй байгаа юм.
Энэ сарын эхээр батласан энхийн гэрээгээр зэвсэг эргүүлэн татах хугацаа хоёр долоо хоногийн өмнө байсан ч дахин мөргөлдөөн гарснаар өдий хүртэл хойшлогдсон юм.
Д.Идэр




















































