Нигерийн ерөнхийлөгч Гүүдлак Жонатан пүрэв гарагт олон хүнийг бөмбөгдөн
хөнөөсөн аллагын газруудад өөрийн биеэр очиж, нөхцөл байдалтай
танилцсан байна.
Нигерийн ерөнхийлөгч Гүүдлак Жонатан пүрэв гарагт олон хүнийг бөмбөгдөн хөнөөсөн аллагын газруудад өөрийн биеэр очиж, нөхцөл байдалтай танилцсан байна. Исламын хэт даврагч “Боко Харам”-ын үйлдсэн хамгийн хөнөөлтэй халдлага болсон газруудад очсоны дараа Ерөнхийлөгч эмх замбараагүй байдал удахгүй алга болно хэмээн амласан байна. Тэрээр халдлагад өртөн амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлээд “Боко Харамын яргалалыг дуусгах цаг хаяанд ирсэн. Тун удахгүй энэ эмх замбараагүй байдлыг дуусгах болно” хэмээн хэвлэлийнхэнд ярьжээ.
“Боко Харам” тус улсын шашинлаг мужуудад дараалсан гурван халдлага хийж бөмбөг дэлбэлснээр нийт 35 хүн амиа алдсан юм.
Ерөнхийлөгч Гүүдлак Жонатан дараагийн халдлагын бай болох магадлал өндөр байгаа Бага хотод мөн айлчилжээ. Түүний өмнөхөн сонгуулийн гол өрсөлдөгч Мухаммаду Бухари тус хотод айлчилсан бөгөөд ард иргэдийн айдастай байгаад төрийн эрх баригчдыг буруутгасан байна.
Нигерийн ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 14-ний өдөр товлогдсон байсан ч Боко Харамын халдлагуудаас болж зургаан долоо хоногоор хойшлогдоод байгаа юм. Жонатан болон түүний засгийн газрыг террористуудын халдлагыг зогсоож чадахгүй байна хэмээн олон мянган хүн шүүмжилж байгаа билээ.
Д.Идэр




















































