Японы эрх баригчид Хойд Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээгээ
дахин хоёр жилээр сунгахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Тэд энэхүү
шийдвэрээ Хойд Солонгосын хулгайлсан япон иргэдийн асуудалд ямар ч ахиц
дэвшил гараагүйтай холбон тайлбарлажээ.
Японы эрх баригчид Хойд Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээгээ дахин хоёр жилээр сунгахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Тэд энэхүү шийдвэрээ Хойд Солонгосын хулгайлсан япон иргэдийн асуудалд ямар ч ахиц дэвшил гараагүйтай холбон тайлбарлажээ. Японы Засгийн газар анх 2006 онд хориг арга хэмжээг нэвтрүүлсэн бөгөөд импорт, экспорт, Японы боомтуудаар Хойд Солонгосын усан онгоц нэвтрэх, хоёр улсын иргэд харилцан зорчих зэргийг хориглосон юм. Дараа нь 2009 онд Японоос Хойд Солонгос руу мөнгөн гуйвуулга хийхийг хориглосон бөгөөд 2013 онд Пхеньян цөмийн туршилт явуулсны дараа хориг арга хэмжээг хоёр жилээр сунгасан билээ.
2014 оны зун Хойд Солонгосын эрх баригчид 1970-80-аад оны үед хулгайлагдсан Япон иргэдийн хэргийг шалгах тусгай хороо байгуулсан бөгөөд үүний хариуд Японы Засгийн газар эдийн засгийн хоригийнхоо заримыг нь цуцласан ч одоо хүртэл дорвитой шийдвэр гараагүй байна.
Д.Идэр




















































