Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Ганбаатар: Намайг хоёр үзүүртэй зүү гэж хэлсэн хөөрхөн хүү Х.Тэмүүжинд аягүй их хайр хүрч байна

2012-1-31
0
ЖИРГЭХ
   МҮЭХ хэдэн өдөр жагсаал зохион байгуулсны үр дүнд Засгийн газартай хамтарч үнийн хөөрөгдлийг буулгах санал гаргалаа. Энэ саналыг долоо хоногийн дотор УИХ хэлэлцэж, шийдвэр гаргах ёстой болж байна. Хүйтэнд жагсаж байж ийм тохиролцоонд хүрлээ гэх МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатартай ярилцлаа.
  МҮЭХ хэдэн өдөр жагсаал зохион байгуулсны үр дүнд Засгийн газартай хамтарч үнийн хөөрөгдлийг буулгах санал гаргалаа. Энэ саналыг долоо хоногийн дотор УИХ хэлэлцэж, шийдвэр гаргах ёстой болж байна. Хүйтэнд жагсаж байж ийм тохиролцоонд хүрлээ гэх МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатартай ярилцлаа.

- Үнийн хөөрөгдлийг нэг мөсөн буулгаагүй, дөнгөж санал гарч байхад та яагаад ийм баяртай байгаа юм бэ?
- Бид эдийн засгийг тогтвортой байлгаж, эрсдлээс хамгаал гэж Засгийн газарт татвар төлдөг. Гэтэл нөхцөл байдал тогтворгүй болмогц улс төрчидтэй нийлсэн бүлэглэл, олигархууд мөнгө хожиж, идэж байна. Тэр мөнгийг нь жирийн иргэд л төлж таарна. Бид энэ хэвээрээ улс төрчдийг тэжээсээр байх уу гэх мэт маш олон зөрчил, маргаан байна.  Гэхдээ ямар ч байсан эхний ээлжинд зарим зүйл дээр ойлголцолд хүрлээ. Би дандаа юмыг муулж, маргах гэж төрөөгүй шүү дээ. Жаахан ч гэсэн үр дүн гарч байгаад баярлах хэрэгтэй. Миний оронд өөр хүн байсан бол би үнийн хөөрөгдлийг буулгачихлаа гээд цээжээ дэлдээд явна.

- Таныг багш нарын цалинг нэм гэж жагсаж байгаад үнэ хөөрөгдчихөөд одоо болохоор буулга гээд жагсдаг хоёр үзүүртэй зүү шиг гэж УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин шүүмжилсэн. Үүнийг та хүлээн зөвшөөрөх үү?

- Хоёр үзүүртэй зүү шиг гэж хэлсэнд би их баярлаж байгаа. Хэлсэн хүнд нь аягүй их хайр хүрч байна. Нэг л юм хэлье. АН-ынхан бол С.Ганбаатар гэдэг зүүгээр МАН-ыг хатгах юмсан гэж чин сэтгэлээсээ мөрөөддөг байж магадгүй. Тэгвэл би тийм биш. Хэрвээ МАН буруу юм хийвэл МАН-ыг хатгана, АН ард иргэдийн төлөө бас юм хийж чадахгүй бол тэднийг хатгана. Тэр утгаараа хоёр үзүүртэй зүү гэдэг нь зөвхөн ард түмний төлөө үйлчилдэг болохоор хоёр намд халгаатай юм байна гэсэн ойлголтыг өгч байгаад би бүрэн талархаж байна.

- Багш нарын цалинг нэмж байгаа нь үнийн өсөлтөд нөлөөлөөгүй гэж үү?

- Тэгэж ярьж байгаа бол эдийн засгийн ойлголтгүй хүн байна. Багш нарын цалин нэмэгдсэнээс болж инфляци өсөөгүй. Тэгээд ч багш нарынхаа цалинг нэмж ч амжаагүй шүү дээ, бид нар. Тэгэхэд инфляци өссөн байгаа байхгүй юу. Ийм утгагүй юм ярьж, хүмүүсийн доог тохуу болохгүй байхыг зарим нэг хүмүүст анхааруулъя.

- МҮЭХ-ны зүгээс үнийг яг ямар аргаар буулгах санал гаргасан юм бэ? Тэр саналыг Засгийн газар хэр тоов?
- Байнга Засгийн газрыг танайх муу гэж хэлэх хэцүү. Хувь хүнийхээ хувьд ч тэр. Бид өргөн хэрэглээний бараа болон шатахууны үнийг бууруулна гэсэн шийдвэрээ гаргачихсан. Харин арга замын хувьд хоёр өөр саналтай байна. Засгийн газрын шатахууны үнийг бууруулах  арга нь нэмүү өртөгийн албан татварыг тэглэх явдал. Энэ саналд бид таатай хандахгүй байна. Албан татварыг багасгана гэдэг бол сургуульд явдаг хүүхдүүдийн дулаан байх нөхцлийг багасгаж, хил дээр манаанд зогсож байгаа цэргийн хоолыг хасна гэсэн үг шүү дээ. Ерөөсөө сайн арга биш. Харин үүний оронд бөөний худалдаа эрхэлж байгаа компаниудын татварыг нэмж хуучин байдалд нь оруулаад түүнээс олсон мөнгөө жижиглэнгээр шатахуун борлуулдаг газруудад татаас хэлбэрээр өгөх нь зөв. Тэгвэл шатахууны үнийг 1560, түүнээс ч доош буулгах боломж гарч ирнэ. Ингэж байж л нийгмийн шударга хуваарилалтын шударга механизм үйлчилнэ шүү дээ.

- Нэмүү өртөгийн албан татварыг тэглэснээр ямар үр дагавар гарах вэ?

- Өмнө нь онцгой албан татвар, гаалийн албан татвар гээд гурван төрлийн татвар хөнгөлсөн. Гаднаас орж ирдэг шатах, тослох материалын ихэнхийг гадны уул уурхайн компаниуд ашигладаг юм. Тийм болохоор гадны компаниудад л ашигтай болно. Хэрэв нэмүү өртөгийн албан татварыг тэглэх юм бол 200 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулахгүй алдаж байгаа юм. Дээр хэлсэнчилэн энэ мөнгийг татаас болгож өгвөл илүү бодитой үр дүнд хүрнэ.

- Хуйвалдаж үнэ нэмсэн гэж Засгийн газраас торгохоор болсон ч шатахуун борлуулдаг компаниуд эсэргүүцэж, төлөхгүй гэж байгаа. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

- Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар бол олигарх компаниудыг төлөөлдөг газар шиг л байдаг шүү дээ. Тийм болохоор тэр хүмүүсийг ажлыг нь хийлгэхийн тулд хараат бус удирдах зөвлөл байх ёстой гэсэн санал гаргасан. Энэ зөвлөлд хэрэглэгчид, жирийн иргэдийн төлөөлөл орно. Хэрэв хуйвалдсан компаниуд торгууль төлөхгүй гээд гүрийх юм бол хэрэглэгчдийн төлөө байгууллагууд тэмцэл явуулах ёстой.

- Монголын эдийн засаг хурдацтай хөгжиж байна, улсын төсөв баян боллоо гэж яриад байгаа. Ер нь МҮЭХ-ны хийсэн судалгаагаар хамгийн дээд тал нь хэдэн хувиар нэмэх боломж байгаа вэ?

- Өнөөдөр Монголд хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн цалингийн фонд нь өөрөө тэдний  бий болгож байгаа баялгийн дөнгөж  27 хувьтай тэнцэнэ. Цалинг 50 хувиар нэмлээ гэхэд нийлээд 137 тэрбум төгрөг болно. Харин улсын төсөв нь 2,3 их наядаар нэмэгдэж байна. Ингээд харахаар цалингийн фонд нь дөнгөж дөрөвхөн хувьтай нь тэнцэж байгаа юм. Энэ бол монголчуудын цалинг олон улсын түвшинд хүргэх боломж байгааг харуулж байна.

- Цалинг яг хэдэн төгрөгөөр нэмэх боломж байна вэ?

- Хамгийн багадаа цалинг гурав дахин өсгөх боломж байна. Цалинг ингэж нэмсэн ч үнийн хөөрөгдөл бий болохгүй. Иргэдийн гар дээр очиж байгаа бодит орлого нэмэгдсэнээр жижиг, дунд үйлдвэрлэл хөгжиж, эдийн засгийн бодит өсөлт сайжирна.

- Өнгөрсөн өдрүүдэд АН-ын гишүүд Засгийн газраас гарлаа гэсэн шиг үнийн хөөрөгдөлд огт анхаарлаа хандуулахгүй байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

- Би аль нэг намыг дэмждэггүй. Бас аль нэг намыг үзэл суртлынх нь хувьд буруушаадаггүй. Нэг намыг магтаад нөгөөг нь муулах ёсгүй. Зөвхөн ард түмний эсрэг муу зүйл хийвэл алийг нь ч зүү шиг хатгана. Хатгах ч ёстой.

- Та өнгөрсөн бямба гарагт болсон ИЗНН-ын их хурал дээр сууж харагдсан. Дэмжигч нь байх аа?

- Тийм. Би аль ч намын гишүүн биш. Аль ч намд орохгүй гэдгээ хэлье. Харин ард түмний төлөө сайн юм хийж байгаа намыг бол дэмжинэ. Ажлаа хийж чадахгүй байж намайг доромжилж, орой болгон намайг зурагтаар хараад шээс нь гоожих гээд байгаа улс төрчидөд хэлэх үг байна. С.Ганбаатар гэдэг хүн ямар малгай өмссөн байгаагаар нь битгий шүүмжил. Харин юуны төлөө, хэний төлөө энд зогсож байгааг ойлго гэж хэлж өгөөрэй.
Б.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • boliochee (124.158.75.10)
    neg medehed ardiin namiin baga hurald suuj bval bi lav gaihahgvi yer n i ganbaatar zurataar olon garaad bwal vne osdog gej yag vneen
    2012 оны 02 сарын 04 | Хариулах
  • çî÷èí (203.91.117.4)
    Ãàíáààòàð áîë õî¸ð áàéòóãàéû ¿ç¿¿ðòýé ç¿¿ Ìîí-ëààãèéí ä¿ëèé ýíõñàéõàíû óãààäñûã äîëîãîîä ÿâæ áàéõäàà òààðñàí ãºëºã Õóäëàà ÿðüñàí õ¿éòýí áºãñ öàðàéëñàí íèéãìèéí íýã øààð
    2012 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    тэмүүжин ингэж хэллээ гээд яадын үнэ буух гэж байна тэгээл болсон юм биш үү
    2012 оны 01 сарын 31 | Хариулах
  • ялгаа (122.201.18.138)
    Тэмүүжин хүнд таалагдах албагүй үнэнийг хэлдэг Ганбаатар гуай хүнд таалагдах ёстой худлыг залдаг юм даа
    2012 оны 01 сарын 31 | Хариулах
  • алиалагч ганбаа (122.201.18.134)
    сахан л энхбаяр гээд манаргаж явсан биз дээ ганбаа минь баянхонгорын бас нэг гажиг
    2012 оны 01 сарын 31 | Хариулах
  • алиалагч ганбаа (122.201.18.137)
    сахан л энхбаяр гээд манаргаж явсан биз дээ ганбаа минь баянхонгорын бас нэг гажиг
    2012 оны 01 сарын 31 | Хариулах
  • Temuujind zovloe (202.170.80.17)
    Chi hudlaa 4 jil duugai haltar tsaraitiin koroliya shig suuj suujchaad hudlaa genet held orson yum shig buunii sum enter gargaj uzuuleed lOdoo boloo shdee heden jil 71 gej ungursun boroonii hoinoos tsuv nomroh geev Chamaig bolon chamtai adilhan 75-n erguunuudiig naadhiig chin sonsoj bh hoorond ard tumun chin tuildaj duusch bna uhaarach temuujeen tom bolooch
    2012 оны 01 сарын 31 | Хариулах
  • Ajilchind heleh ug bna (202.170.80.17)
    Хамгийн багадаа цалинг гурав дахин өсгөх боломж байна Цалинг ингэж нэмсэн ч үнийн хөөрөгдөл бий болохгүй Иргэдийн гар дээр очиж байгаа бодит орлого нэмэгдсэнээр жижиг дунд үйлдвэрлэл хөгжиж эдийн засгийн бодит өсөлт сайжирнаeniig unshtegeed sain bod sain bodHunii hudaldan avah chadvar saijirch bj huviin hevshiliin orlogo nemegdene shdee hooeJiriin dundaj huviin hevshliin ajilchinii tsalin 550 000Toriin alban haagchin dundaj tsalin 270-300 buya 285 000 myanga bnaIim bhad chi tsalion nemeh ni buruu gej bodoj bnuu
    2012 оны 01 сарын 31 | Хариулах
  • mongol (203.194.116.148)
    ganbaatar ahaa uhrahgui shantragui uragshaa mongolchuud bugd taniig demjnee
    2012 оны 01 сарын 31 | Хариулах
  • Ajilchin (27.123.213.18)
    Ганбаатар зурагтаар их гараад ирэхээр л юмны үнэ өсдөг нь тодорхой шүү дээ Сүүлдээ Ганбаатар дуугай байгаасай гэж залбирдаг болсон Хамгийн ихээр хохирдог нь хувийн хэвшлийнхэн ш д
    2012 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (27.123.213.11)
    Тэмүүжинд битгий атаарах хөөрхий гэж УИХ гүшүүнээ хонгиогоор солисон болоош дээ мэдлэг нимгэн байна даа арай өөрөөр даруухан байл даа Ганбаатар боловсорол мэдлэгтэй дээ ард түмнийээ төлөө тэмцэж яваа шүү дээ Эдийн засгийн тооцоо сайн хийж байна цалингийн фонд нь дөнгөж дөрөвхөн хувьтай нь тэнцэж байгаа гэж хэн хэлэх вэ дээ тэгээд л бид ядуу амьдарч байгаа муу хэлээд байгаа нь нөгөө монголыг минь залгигч тэрбүмтангуудын гар хөл болооч нар шүү дээ
    2012 оны 01 сарын 31 | Хариулах
  • Ajaa taij (49.0.191.13)
    poka posmotrim
    2012 оны 01 сарын 31 | Хариулах
  • ss (202.126.91.158)
    temvvjin chinges bolohgod baiga yumy haasha yum ganbaagin haanch hvrehgvi batcaan
    2012 оны 01 сарын 31 | Хариулах
  • дэмжиж байна (124.158.75.10)
    ганбаатар л хэлж жагсаж байж үнэ бууруулж байна Энэ хүнээс өөр хүн үйлдвэрчний эвлэлийн ажил хийж чадахгүйштэ
    2012 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.21.108.150)
    Temuujin Germanaa yariad baihaas mongolchuud bidnii amidraliig medehgyi ee Germand tegdeg ingedeg geed baihaas oor hiisen yum ogt baihgyi ih 10jiliin omno l Germand Germand gedeg baisan hyn dee daanch mongold heregjuulsen yum ogt agla daa
    2012 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.179.27.100)
    Гуншаа бааскаагаас Ганбаатар хол илүүхонгио Тэмка ичиж амьдар
    2012 оны 01 сарын 31 | Хариулах
  • snooker (202.131.226.86)
    Ene hoyor hoorondoo bartsaldah n chuhal bish tsaana yarigdaad baigaa zuil n chuhal Tegheer ter sain ene muu gedeg yaria chin jalga dovny uzel hotsrogdoj baina Ajil hiij l amdarna Ajil hiij surtsgaaya
    2012 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Фэн шүйг одоо Тэмүүжинтэй яаж харьцуулна вэ Популист чалчигч салбадай
    2012 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (180.149.72.76)
    тэмүүжин жаалыг ойлгож л байна л даа зайлуул нэртэй төртэй ганбаатар мэтийн хүмүүстэй барьцалдаж олон нийтээс оноо цуглуулах гэж бодсон биз даанч байгаа оносонгүй л дээ саваагүй нохой саранд хуцнаа гэж
    2012 оны 01 сарын 31 | Хариулах
  • иргэн (182.160.11.217)
    үнэхээр мундаг хүн шүү ерөнхийлөгчийн засаглалтай болж Ганбаатарыг ерөнхийлөгчөөр сонгох хэрэгтэй өнөөдөр монголд ганцхан хүн ажлаа хийж байгаа нь Ганбаатар яах аргагүй ард түмний дуу хоолой Тэмүүжингийн хажууд хол илүү
    2012 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.131.233.187)
    Odoo ter hoorhon huu hariug ni barih baih aa
    2012 оны 01 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    7 цаг 37 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    9 цаг 46 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    17 цаг 43 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК