Иран улс эх орондоо интернэт сүлжээ нэвтрүүлэхэд “Google” корпорацитай хамтран ажиллах тухайгаа мэдээллээ. Ираны орлогч сайд Насроллах Жахангард ням гарагт энэ тухай мэдээлсэн бөгөөд тус улс удахгүй интернэт хайлтын системийг нэвтрүүлэхдээ “Google”-тэй хамтран ажиллана гэжээ. Гэхдээ энэ нь АНУ болон бусад оронд ашиглагддаг “Google”-ийн хувилбараас тэс өөр бөгөөд Ираны соёл уламжлалыг илүү хадгалсан загвартай байх аж. Энэ нь Ираны “Google”-ийн хайлтын системд тодорхой зүйлийг хасаж хориг тавина гэсэн үг юм.
“Иран компанийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй. Гэвч тэд Ираны зах зээлд ажиллахдаа манай хуулийг дагаж мөрдөх болно” хэмээн Насроллах Жахангард ярьжээ. Орлогч сайд “Google”-ээс гадна Америкийн бусад интернэт компаниудтай хамтран ажиллана гэлээ.
Д.Идэр




















































