“Исламын улс” террорист бүлэглэлийн Сирийн хойд хэсэгт байрлах салбар ням гарагт барьцаалсан хүмүүсээсээ 19-ийг нь сулласан байна. Лондонд төвтэй Сирийн хүний эрхийг ажиглах төвийн мэдээлснээр суллагдсан хүмүүс бүгд ассириа христүүд байсан байна. Өнгөрсөн хоёрдугаар сарын 23-ны өдөр “Исламын улс” бүлэглэл Сирийн хойд хэсгийн Хамаках тосгоноос 220 ассириа христүүдийг барьцаалсан билээ. Хүний эрхийн төвийн мэдээлснээр хэт даврагч бүлэглэлийн бие даасан шүүх 29 ассириа христүүдийг суллах шийдвэр гаргасан бөгөөд эхний ээлжинд 19 хүнийг сулласан байна. Гэхдээ тэднийг суллаж буй шалтгаанаа мэдээлээгүй аж.
Харин “Исламын улс”-ын шария шүүгчид үлдсэн барьцаалагсдын хувь заяаг хэрхэхийг шийдээгүй байгаа гэжээ.
Халифын вант улсыг байгуулах зорилготой “Исламын улс” Сирид өнгөрсөн зургаадугаар сараас хойш 1969 хүнийг хөнөөсний 1238 нь энгийн иргэн байсан юм.
Д.Идэр




















































