Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро америкчуудыг тагнуул хийсэн гэх
үндэслэлээр барьж хорьсон гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Тэрээр чухам хэдэн
хүнийг тагнуулын хэрэгт буруутган баривчилснаа мэдээлээгүй боловч ганц
хоёр хүний тухай мэдээллийг дэлгэсэн байна.
Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро америкчуудыг тагнуул хийсэн гэх үндэслэлээр барьж хорьсон гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Тэрээр чухам хэдэн хүнийг тагнуулын хэрэгт буруутган баривчилснаа мэдээлээгүй боловч ганц хоёр хүний тухай мэдээллийг дэлгэсэн байна. Мадурогийн мэдээлснээр Америкийн латин америк гаралтай нисэгчийг Тачира муж улсын баруун өмнө хилд тагнуул хийж байхад нь баривчилжээ. Нисэгч бүхий л төрлийн хувийн бичиг баримтыг эзэмшиж байсан бөгөөд эрх баригчид шалгаасан боловч өөрийгөө тодорхойлохоос татгалзсаар байгаа гэжээ.
Ерөнхийлөгч Николас Мадуро тагнуулчдыг баривчилсны дараа Америкийн иргэдэд олгох визний шаардлагыг чангатгах болон Каракас дахь АНУ-ын ЭСЯ-ны ажилчдын тоог бууруулах шаардлага гаргажээ. Тэрээр яамны 100 албан хаагчийн тоог Вашингтон дахь Венесуэлийн ЭСЯ-ныхтай адил 17 болгох ёстой гэсэн байна. Мөн яаманд ажиллаж байсан дипломатуудыг тус улсад орохыг хоригложээ.
Энэ нь “АНУ-ыг Венесуэлийн үйл хэрэгт хөндлөнгөөс оролцож буйтай тэмцэх алхам” хэмээн Мадуро тодорхойлж байна. Венесуэл саяхны долоо хоногуудад Вашингтоныг тус улсад төрийн эргэлт зохион байгуулах гэж байсан сэжигтэй хэргийн цаана бий хэмээн буруутгаж байгаа юм.
Д.Идэр




















































