Японы Ерөнхий сайд Шинзо Абэ АНУ-д айлчлах асуудлыг хоёр талын албаныхан цэгцэлж дууслаа хэмээн Японы Ерөнхий сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ. Шинзо Абэ АНУ-д “Алтан долоо хоног” баярын үеэр буюу ирэх дөрөвдүгээр сарын 26-аас тавдугаар саран хоёрны өдөр хүртэл айлчлахаар тогтжээ. Айчлалынхаа хүрээнд Шинзо Абэ АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай уулзаж Номхон далайн худалдааны гэрээг хэлэлцэх аж. Мөн батлан хамгаалахын салбарт хоёр талт хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэх юм байна. Энэ нь Япон улс терроризмтой тэмцэх чухал алхам болно хэмээн “Asahi” телевизээр мэдээлжээ.
Эдгээрээс гадна АНУ-ын Конгресстой хамтын чуулган хийх тухай бусад ажлуудыг ярилцах аж. Япон улсаас өмнө нь Конгресстой хамтын ажиллагаагаа хөгжүүлэх санаачлагыг хэн ч гаргаж байгаагүй юм.
Д.Идэр




















































