Кубын олон нийтийн хэвлэл даваа гарагт Фидель Кастрогийн зургийг олон
нийтэд дэлгэлээ. Хувьсгалыг эхлүүлэгч, ерөнхий сайд, ерөнхийлөгч асан
Фидель Кастрогийн зураг сүүлийн хэдэн жил хэвлэлүүдэд гарах нь бүү хэл
тэрээр олон нийтийн өмнө үзэгдэх нь ч тун ховор болсон юм.
Кубын олон нийтийн хэвлэл даваа гарагт Фидель Кастрогийн зургийг олон нийтэд дэлгэлээ. Хувьсгалыг эхлүүлэгч, ерөнхий сайд, ерөнхийлөгч асан Фидель Кастрогийн зураг сүүлийн хэдэн жил хэвлэлүүдэд гарах нь бүү хэл тэрээр олон нийтийн өмнө үзэгдэх нь ч тун ховор болсон юм. Нас өндөр гарсан өмнөх удирдагч АНУ-д тагнуулын хэргээр хоригдож байгаад суллагдсан Кубын таван албан хаагчтай өчигдөр уулзсан байна. Тэрээр тагнуулын ажилтнуудыг бямба гарагт нийслэл Гавана хот дахь гэртээ хүлээн авчээ.
“Терроризмыг эсрэг эдгээр баатрууд АНУ-д ямар ч хор учруулаагүй” хэмээн Фидель Кастро хэллээ гэж Коммунист намын төв хэвлэл “Granma”-д бичсэн байна. Тэд таван цаг орчим уулзсан бөгөөд цаашид терроризмтой хэрхэн тэмцэх тухай санал бодлоо хуваалцсан гэжээ.
Тус уулзалт яагаад өмнөх ерөнхийлөгч Кубын таван эх орончдыг ирчихээд байхад хүлээн авч уулзахгүй байна гэдэг шүүмжлэлийг дуусгаж байгаа юм. Кубын таван баатар хэмээн өргөмжлөгдөж буй тагнуулчид өнгөрсөн 12 дугаар сард Америк, Кубын хоригдол солилцох хэлэлцээрийн дагуу суллагдсан билээ.
Зурагт Фидель Кастро таван тагнуулчтай уулзаж буйгаас гадна түүний эхнэр Далиа Сот дел Уалле, мөн үеэл буюу өнөөгийн ерөнхийлөгч Раул Кастрогийн хүү Алехандро Кастро нар харагдсан байна.
Д.Идэр





















































