Орос, Украины байгалийн хий нийлүүлэх хэлэлцээрийг Европын холбоо зуучилж, даваа гарагт Бельгийн нийслэл Брюссельд зохион байгууллаа. Уг хэлэлцээрээр Украин энэ сарын 31-нийг хүртэл Оросын байгалийн хий ашиглахаар болсон байна. Киев зүүн Украин дахь Оросыг дэмжин салан тусгаарлагч босогчдын тогийг тасалсны дараа Москва байгалийн хий нийлүүлэхээ зогсооно хэмээн сүрдүүлсэн юм. Мөргөлдөөний улмаас эдийн засгийн хямралд орсон Киев байгалийн хийн төлбөрөө урьдчилж төлөөгүй бөгөөд нэмж төлөхгүй бол гурван өдрийн дараа нийлүүлэхээ болино хэмээн Оросын тал мэдэгдсэн билээ.
Украины хоолойгоор дамжуулж, Европын холбооны улсууд хийн хэрэгцээнийхээ гуравны нэгийг Оросоос авдаг тул Киевийг заналхийлсэн байдал нь холбооны орнуудад ч мөн садаа болох байсан билээ.
Ирэх дөрөвдүгээр сараас Украин болон Европын холбооны улсууд байгалийн хийн хэрэгцээгээ хэрхэн хангах нь тодорхойгүй болж үлдлээ.
Д.Идэр




















































