Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүндийг өргөлтийн Н.Баярмаа 400 ам.долларын витамин уугаад их сайхан боллоо гэсэн

2012-2-01
0
ЖИРГЭХ
Монголын хүндийн өргөлтийг спортын өнөөгийн байдал, хөгжил, ирээдүйн талаар Монголын хүндийн өргөлтийг холбооны зөвлөлийн гишүүн, хүндийн өргөлтийн дэлхийн мастеруудын хошой аварга, ОУХМ Ш.Лхагватай ярилцлаа.

   Монголын хүндийг өргөлтийн спортын өнөөгийн байдал, хөгжил, ирээдүйн талаар Монголын хүндийг өргөлтийн холбооны зөвлөлийн гишүүн, хүндийн өргөлтийн дэлхийн мастеруудын хошой аварга, ОУХМ Ш.Лхагватай ярилцлаа.

-    Өнгөрсөн жилийн есдүгээр сард Кипрт болсон хүндийг өргөлтийн “Дэлхийн мастерууд”-ын аварга шалгаруулах тэмцээнд оролцож хоёр дахь алтан медалиа хүртэж, дэлхийн хошой аварга болсон. Энэ тэмцээний талаар болон өөрийнхөө оролцсон төрлийн талаар ярьвал...
-    Өнгөрсөн жилийн есдүгээр сард Кипр улсад болсон дэлхийн мастеруудын тэмцээний 56 кг-ын жингийн 55-59 насны төрөлд оролцсон. Миний жинд Финлянд, Израйл, Монгол улсын гурван тамирчин оролцсон. Уг нь таван тамирчин оролцохоор мэдүүлгээ өгсөн байсан ч тэр үед газар хөдлөлт болсны улмаас зарим нь ирж чадаагүй. Тэмцээнд огцом өргөлтөөр 61 кг, түлхэлттэй өргөлтөөр 87 кг өргөж нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн.
-    Анхныхаа дэлхийн аваргыг хэзээ авч байв?
-    Анхныхаа дэлхийн аваргыг 2005 онд Канадад авсан. 56 кг-ын жингийн 50 насны төрөлд.
-    Тэмцээнд явахын өмнө хаана бэлтгэл хийж байсан бэ? Залуу тамирчидтайгаа хамт хийдэг үү?
-    “Алдар” спорт хороон дээр бэлтгэл хийдэг. Мэдээж залуу тамирчидтайгаа хамт хийдэг.
-    Тийм бол манай хүндийн өргөлтийг тамирчид чансаагаараа Азидаа хэр дээгүүр бичигддэг юм бэ?
-    Манай тамирчдын хувьд ер нь ур чадвар нь сайжирч байгаа шүү. Азидаа бол нэлээд хүчтэй өрсөлдөгчид тооцогддог. Одоо удахгүй дөрвөн сард Азийн аварга шалгаруулах олимпийн эрхийн тэмцээн болно. Үүнд бэлдэж бэлтгэл сургуулилтаа хийж байгаа. Манай тамирчдаас Н.Баярмаа, Э.Мөнхдөл нар оролцоно.
-    Азийн аваргад оролцох энэ хоёр тамирчин олимпийн эрх авч чадах болов уу?
-    Н.Баярмаад их найдвар тавьж байгаа. Медаль хүртэж, олимпийн эрх авах нь гарцаагүй байх. Яагаад гэхээр бэлтгэл сайн, мөн саяхан болсон хүндийг өргөлтийн “Ерөнхийлөгчийн цом”-ын тэмцээний үеэр улсын гурван рекордыг шинэчлэн тогтоосон.
-    Монголын хүндийг өргөлтийн шигшээ багт харъяалагдаж, байнгын бэлтгэл сургуулилт хийж, тэмцээн уралдаанд оролцдог хэчнээн тамирчин байдаг юм бол?
-    Шигшээ багт бол үндсэн арваад тамирчин бий. Хамгийн гол нь бэлтгэл сургуулилтаа сайн хийж олимпийн эрх авах нь л чухал даа.
-    Тэгвэл хүндийг өргөлтийн шигшээ багийн тамирчдын цалин хэд байдаг юм бэ?
-    Манай шигшээ багийн тамирчдын хувьд цалин бол ерөнхийдөө муу.
-    Хэд гэж?
-    300 мянга гаруй төгрөгний л цалинтай даа. Яахав тэмцээн уралдаанд явахын өмнө ийш, тийшээ гарч бэлтгэл сургуулилт хийх үед л жаахан нэмэгдэл өгдөг. Түүнээс биш ер нь муу.
-    Жаахан нэмэгдэл нь юу байх вэ? Холбооны зүгээс болон төр засгийн зүгээс ер нь хэр харж үздэг юм бэ?
-    Харж үзэх нь үзнэ. Яахав нэмэгдэл гэдэг нь тэмцээн, уралдаанд явахын өмнө тамирчдад хувцас хэрэглэл, уух витамин зэрэг л байдаг юм даа.
-    Хувцас хэрэглэл, витамин зэрэг нь нэмэгдэл биш байх ёстой зүйл юм биш үү?
-    Тийм ээ уул нь бол байх ёстой зүйл.
-    Ер нь дотор нь ажиллаж, энэ спортоор хичээллэдэг хүний хувьд таны бодлоо манай хүндийг өргөлтийн спортын хөгжил яг хаана явна вэ?
-    Хүндийг өргөлтийн хөгжил манай оронд 80-аад оны үед нэлээд эрчимтэй хүчээ авч байсан. Одоо бол эмэгтэйчүүд их сайн болж байна. Яахав бага багаар ахиж л байна даа.
-    Эрэгтэйчүүдийн хувьд яагаад сайн биш байгаа юм бол?
-    Эрэгтэйчүүдийн хувьд бэлтгэл сургуулилтаа тууштай хийдэггүйтэй холбоотой байх. Нийгмээ дагаад ажил хийхээс аргагүй байдаг байх. Тэгээд ийм бага цалинтай юм чинь.
-    Тэгвэл хүндийг өргөлтийн спортыг аль талаас нь дэмжээд өгвөл дэлхийн хэмжээний том тамирчид гарч ирэх бол?
-    Хүндийг өргөлтөөр сайн тамирчид гаргаж ирэхийн тулд хамгийн түрүүнд сайн багш, дасгалжуулагчтай байх хэрэгтэй.
-    Манайд сайн дасгалжуулагч байдаггүй гэж үү, эсвэл гадаадаас өөр сайн дасгалжуулагч авчрах хэрэгтэй юм болов уу?
-    Монголд сайн тамирчид байна, сайн багш, дасгалжуулагчид байна. Хамгийн гол эдийн засаг, санхүүгийн асуудал дээр л баригдчихаад байгаа юм. Эдийн засгаар дэмжээд өгвөл их зүйл өөрчлөгдөнө дөө.
-    Бусад орны хувьд ямар байдаг юм бол?
-    Бусад орны хувьд хангамж маш сайн байдаг. Жишээлбэл Казахстан улсын тамирчид л гэхэд Туркээс сайн дасгалжуулагч, Хятадаас эмч авчраад л их сайн анхаардаг. Үүнээсээ ч шалтгаалаад Казахстаны эмэгтэйчүүд л гэхэд Хятадын дараагаар дэлхийд хоёрдугаарт эрэмблэгддэг. Тэр ч бүү хэл дэлхий, олимпод оролцдог тамирчид тусдаа нэг, нэг тогоочтой байдаг.
-    Манай шигшээ багийн тамирчид тэмцээнд явахын өмнө болон тогтмол бэлтгэл сургуулилтаа хаана хийдэг юм бэ?
-    Шигшээ багийн тамирчид ихэнхдээ Спортын төв ордонд эсвэл цаг үеэсээ шалтгаалан Эрдэнэт хотод бэлтгэлээ хийдэг.  
-    Аливаа спортын хөгжлийн томоохон нэг хэсэг бол дараагийн үе болох залгамж халаа байдаг шүү дээ. Хүндийг өргөлтөөр хичээллэдэг залуучууд хэр байдаг юм бэ, бэлтгэл хийдэг хүүхэд, залуучууд байна уу?
-    Хүүхэд, залуучууд байлгүй яахав. Спортын хороо болон, “Алдар” спорт хороон дээр бэлтгэл сургуулилт хийдэг хүүхэд, залуучууд нэлээн бий шүү.
-    Тэгвэл энэ спортод бага, залуу авъяастай хүүхдүүдийг татахын тулд ямар арга хэмжээ авдаг вэ?
-    Залуусыг ер нь татах нь маш чухал. Энэ ч үүднээсээ саяхан сургалт, семинарыг хийсэн мөн удахгүй хүүхэд, залуучуудын дунд тэмцээн уралдаан явуулах байх.
-    Та түрүүн гадны зарим тамирчид тусдаа тогоочтой байдаг гэсэн. Хүндийг өргөлтийн тамирчид энергиэ ямар хоол тэжээлээр нөхдөг юм бэ, тусгай хоол байдаг уу?
-    Тусгай хоол байдаг. Витамин, амин дэм зэрэг.
-    Манай тамирчид тухайн амин дэм, витаминыг хэрэглэж чаддаг уу?
-    Манайхан ч бараг л хэрэглэж чаддаггүй юм даа. Саяхан манай шилдэг тамирчин Н.Баярмаад нэг компани 400 ам.долларын витамин өгсөн гэсэн. Тэгсэн надад хэлэхдээ тэр компаний өгсөн витаминыг уугаад их сайхан боллоо гэж байсан.
-    Та тэгвэл өөрөө тэр витаминыг хэрэглэдэг үү? Дараа дараагийн тэмцээнд ч юм уу?
-    Яахав олдвол хэрэглэх л байх даа.
-    Ер нь өнгөрсөн онд оролцсон дэлхийн аваргад явах таны зардлыг хаанаас гаргасан юм бэ? Ер нь хэдэн төгрөг гарсан бэ?
-    Зардлаа би өөрөө гаргасан.  Ирэх очих замын зардал, очиж байрлах байр, хоол унд гээд нийтдээ дөрвөн сая орчим төгрөг гарсан шүү.
-    Энэ жил тус тэмцээнд дахин оролцох уу, хаана болох вэ?
-    Энэ жил оролцоно доо. Есдүгээр сард Украйнд болно. Зардал мөнгөн дээр л анхаараасай гэж бодож байна даа.
-    Энэ бүхнийг ярихад Монголыг хүндийн өргөлтийн холбоо, төр засаг анхаардаггүй юм биш үү? Та түрүүн гайгүй анхаардаг гээд байсан, үгүй юм биш үү?
-    Тийм юм даа, ер нь бол нэг их сайн анхаардаггүй. Хамгийн гол нь хүндийг өргөлтийн тамирчдаа санхүүгээр жаахан дэмжээд л өгвөл амжилт гаргаж, дээд түвшинд хүрэхэд бэлэн л байна даа.
-    Ярилцсанд баярлалаа.
Б.Ням
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • бадмаа (103.9.90.130)
    би танайд элсмээр байна яаж элсэх вэ?
    2014 оны 01 сарын 09 | Хариулах
  • 121 (202.170.82.42)
    2012 оны 03-р сарын 23-25-ны хооронд Эрдэнэт хотод хүндийн өргөлтийн 13-р их наадам боллоо. Эрэгтэй 8, эмэгтэй 6 жинд 16 байгууллагын тамирчид өрсөлдлөө. эмэгтэй нэмэх жинд 90-100 кг жинтэй хүмүүсийг 69 кг жинтэй охидуудтай өрсөлдүүлж байр эзлүүлж медаль олгосон байдал нь хууль, дүрэм зөрчсөн явдал байлаа. Хүндийн өргөлтийн холбооны ерөнхий нарийн бичёгийнх дарга Гансүх, шигшээ багийн дасгалжуулагч Энэбиш нхар нь согтуу байж л байдаг хэн ч арга хэмжээ авдаггүй. Ийм шударга бус байж болохгүй биз дээ гомдолтой байна. Тэмцээнд оролцсон тамирчдаас сэргээшийн шинжилгээ авнха гэж байгаад больчихсон энэ нь сэргээшийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн тамирчид олон байгаа болохоор зохион байгуулалттайгаар шинжилгээг зогсоосон гэж үзэж байна. Ер нь хүндийн өргөлтийн холбоог шалгаж бүтэцэд өөрчлөлт оруулах цаг нь болсон
    2012 оны 03 сарын 31 | Хариулах
  • 121 (202.170.82.42)
    хүндийн өргөлтийн холбооны нарийн бичгийн дарга Гансүх ажлаа хийхгүй байна. тамирчдын жинг гаргаж өгөхгүй дүрмийн бус өрсөлдөөн явуулж байна. Нэмэх жинд 90-100 кг тай хүмүүстэй 70 хүртэл жинтэй хүмүүсийг өрсөлдүүлж луйврийн маягаар медиаль олгож байна
    2012 оны 03 сарын 31 | Хариулах
  • mori (202.126.91.141)
    lhagwa ahaa amjilt tahii tsereg
    2012 оны 02 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    7 цаг 37 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    9 цаг 46 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    17 цаг 43 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК