Зүүн Украйнд нүүрсний уурхай дэлбэлснээр газар дор гацсан олон арван уурхайчин үхсэн амьд нь мэдэгдэхгүй байна. Дэлбэрэлт Оросыг дэмжигч салан тусгаарлагчдын удирдаж буй Донецк мужийн Касяадко уурхайд лхагва гарагт болжээ. Донецкийн Киевийн дэмжлэгтэй албаныхны мэдээлж буйгаар уурхайд 230 хүн ээлжинд гарч ажиллаж байсан бөгөөд тэдний 198 нь дэлбэрэлтээс зугтааж чаджээ. Аюулаас зугтаасан уурхайчдын нэг нь хүнд бэртсэний улмаас шархаа даалгүй амиа алджээ. Харин үлдсэн 32 уурхайчин сургагүй байгаа бөгөөд нурангид дарагдаад амиа алдсан хэмээн үзэж байгаа юм гэсэн байна.
Харин өөрсдийгөө тунхагласан Донецкийн Бүгд Найрамдах Ард Улсын босогчид дэлбэрлэтээр 23 хүн амиа алдсан бөгөөд арван уурхайчин амьд эсэх нь тодорхойгүй байна гэж мэдээлжээ.
Дэлбэрэлтийг хий алдсаны улмаас үүсэн гэж үзэж байгаа бөгөөд дэлбэрэлт газрын гадаргаас 1000 метрийн гүнд болсныг онцолж байна. Тус уурхайд 2007 онд метан дэлбэрч 100 гаруй уурхайчин амиа алдаж байсан билээ.
Д.Идэр




















































