Дэлхийн хамгийн өндөр настай хүн Японд энх тунх амьдарч байна. 117 настай Мисао Окава 1898 оны гуравдугаар сарын тавны өдөр төрсөн бөгөөд өчигдөр үр хүүхдүүдийнхээ хамтаар төрсөн өдрөө урьдчилан тэмдэглэсэн байна. Осака хотод гэртээ асруулан амьдарч буй тэрээр “117 жил гэдэг надад тийм урт хугацаа шиг санагдахгүй байна” хэмээн ярьжээ. Түүний биеийн байдал сайн байгаа ч сүүлийн саруудад хөдөлгөөн нь илүү удааширснаас гадна сонсох нь муу болсон аж. Гэсэн ч тэрээр сайн иддэг хэвээрээ байгаа гэлээ.
Кимоно урлагч мэргэжилтэй Окава 1919 онд Юукио нөхөртэйгөө гэрлэсэн бөгөөд нөхөр нь 1931 онд таалал төгссөн байна. Богино хугацаанд хамтдаа амьдарсан тэд хоёр охин, нэг хүү төрүүлжээ. Харин одоо арван ач, гуч, зээнцэрийнхээ хамт амьдарч буй Окава 2013 онд Дэлхийн хамгийн өндөр настай хүнээр бүртгэгдэж Гиннессийн номонд бичигдсэн юм.
Түүнд өнөөдөр Японы эзэн хаан хүндэтгэл үзүүлэх юм байна.
Д.Идэр























































Сэтгэгдэл (2)