Австралийн ерөнхий сайд Тони Эбботт Канберра дахь парламентын ордны гадаа болсон лаат жагсаалд оролцжээ. Уг жагсаал Индонез улсад Австралийн хар тамхины наймаачин хоёр иргэнд цаазаар авах ял оноосныг дараа гэнэт зохион байгуулагдаж байгаа юм. Өдөр шөнөгүй үргэлжилж буй уг жагсаалд Гадаад хэргийн сайд Жулие Бишоп болон сөрөг хүчний Хөдөлмөрийн намын удирдагч Билл Шортен нар оролцсон байна.
Жагсаал “Бали9” хар тамхины бүлэглэлийн толгойлогчид болох Мюуран Сукумаран, Эндрью Чан нарыг цаазаар авахаар Индонез руу авч явснаас хойш нэг хоногийн дараа болж байгаа аж.
Ерөнхий сайд Тони Эбботт хар тамхины наймаачдын хийсэн зүйлд дур гутаж байгаа боловч тэдэнд өршөөнгүй хандаж цаазаар авахгүй байхыг гуйсан байна.
2006 онд Индрнезоос үхэх ял авсан гэмт хэрэгтнүүд Австралийн эрх баригчдын хүсэлтээр өршөөгдсөн боловч хууль бус худалдааг дахин хийсэн тул амьд гарах боломжоо алдаж байгаа юм.
Индонези улсад сүүлийн жилүүдэд мансууруулах бодис хэрэглэх нь ихээр нэмэгдэж байгаа тул эрх баригчид эрчимтэй тэмцэж эхэлжээ. Индонези Австралиас гадна Франц, Бразиль, Филиппин, Гана болон Нигерийн хар тамхины худалдаачдыг яллахаар бэлдэж байна.
Д.Идэр





















































Сэтгэгдэл (1)