Либери улс эболагаар өвчилсөн сүүлийн хүнээ эмнэлгээс чөлөөллөө. 58
настай Битрайс Ярдолог эдгэрсэн хэмээн үзсэн учир гэрт нь буцахыг
зөвшөөрч багйаа юм.
Либери улс эболагаар өвчилсөн сүүлийн хүнээ эмнэлгээс чөлөөллөө. 58 настай Битрайс Ярдолог эдгэрсэн хэмээн үзсэн учир гэрт нь буцахыг зөвшөөрч багйаа юм. Халдвараас ангижирсан эмэгтэй өөрийгөө дэлхийн хамгийн азтай хүмүүсийн нэг хэмээн үзэж буйгаа хэвлэлийнхэнд ярьжээ. Тэрээр “Би манай гаргийн хамгийн азтай хүмүүсийн нэг. Учир нь тийм нөхцалд хүрчихээд амьд гарна гэдэг амар зүйл биш” хэмээн ярьжээ. Англи хэлний багш мэргэжилтэй тэрээр бурханд болон эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад талархаж буйгаа дамжуулсан байна.ДЭМБ Либери улсад өнгөрсөн тавдугаар сараас хойш анх удаа нэг долоо хоногийн хугацаанд Эболагийн шинэ тохиолдол бүртгэгдээгүй болохыг зарласан юм. Энэхүү мэдээлэл зарлагдсаны дараахан тус улс эболагаар өвдсөн сүүлчийн хүнээ ийнхүү чөлөөлжээ.
ДЭМБ 42 хоногийн хугацаанд Либери улсад халдварын шинэ тохиолдол бүртгэгдэхгүй бол тус улсыг Эболагаас ангижирсан хэмэн зарлах юм.
2012 оны 12 дугаар сард Баруун Африкт дэгдсэн аймшигт өвчнөөр 23969 хүн өвдөж 9807 нь амиа алдсан байна. Халдвар авсан иргэдийн 9249 нь, амиа алдагсдын 4117 нь Либери улсын иргэд аж.
Либерид халдварын шинэ тохиолдол бүртгэгдэхгүй байгаа ч Гвиней болон Сьерра-Леон улсуудад өнгөрсөн долоо хоногт л гэхэд 132 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.
Д.Идэр




















































