Австралийн засгийн газар Индонез улсад цаазаар авахуулах болсон хоёр иргэнээ өршөөхийг тус улсаас албан ёсоор хүссэн билээ. Харин Индонезийн засгийн газар Австралийн албаныхны хүсэлтийг хүлээн авахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж, хар тамхины хоёр худалдаачинг зүй ёсоор шийтгэнэ гэж мэдэгдлээ. “Бали9” хар тамхины бүлэглэлийн толгойлогчид болох Мюуран Сукумаран, Эндрью Чан нарыг цаазаар авахаар өчигдөр эх орноос нь Индонез руу авч явсан юм.
Ерөнхий сайд Тони Эбботт хар тамхины наймаачдын хийсэн зүйлд дур гутаж байгаа боловч тэдэнд өршөөнгүй хандаж цаазаар авахгүй хүссэн билээ. Тэрээр Канберра дахь парламентын ордны гадаа Гадаад хэргийн сайд Жулие Бишоп болон сөрөг хүчний Хөдөлмөрийн намын удирдагч Билл Шортен нарын хамт хоёр иргэнээ уучлуулах хүсэлт тавьж лаат жагсаал хийсэн юм.
2006 онд Индонезоос үхэх ял авсан гэмт хэрэгтнүүд Австралийн эрх баригчдын хүсэлтээр өршөөгдсөн боловч хууль бус худалдааг дахин хийсэн тул амьд гарах боломжоо алдаж байгаа юм.
Индонези улсад сүүлийн жилүүдэд мансууруулах бодис хэрэглэх нь ихээр нэмэгдэж байгаа тул эрх баригчид эрчимтэй тэмцэж эхэлжээ. Индонези Австралиас гадна Франц, Бразиль, Филиппин, Гана болон Нигерийн хар тамхины худалдаачдыг яллахаар бэлдэж байна.





















































Сэтгэгдэл (1)