БНХАУ болон Япон улсын албаныхан сүүлийн дөрвөн жилд анх удаа аюулгүй байдлын асуудлаар уулзалдах болсон тухай Японы хэвлэлд мэдээлжээ. Японы Гадаад хэргийн яамны мэдээлснээр энэ нь газар нутгийн маргаантай дээрх хоёр орны хувьд харилцаагаа сайжруулах томоохон тэмдэг хэмээн үзэж байна. Аюулгүй байдлын тухай уулзалт энэ сарын 19-ний өдөр болох бөгөөд хоёр талын Гадаад хэргийн болон Батлан хамгаалахын сайдууд оролцох аж. Тэд хамгийн сүүлд дөрвөн жилийн өмнө буюу 2011 оны нэгдүгээр сард Бээжин хотноо энэ салбарын уулзалт зохион байгуулж байсан юм.
Дэлхийн хоёр, гурав дахь том эдийн засагтай хоёр улс Зүүн Хятадын тэнгисийн арлуудаас болж газар нутгийн маргаантай олон жилийн өнгөрүүлсэн юм. Аль аль талын жижигхэн шүүмжлүүштэй хөдөлгөөн ч томоохон мөргөлдөөн үүсгэхээс болгоомжилж талууд маргаантай тэнгисийн хилүүдээ хамгаалалт өндөртэй байлгадаг юм.
Японы ерөнхий сайд Шинзо Абэ, Хятадын ерөнхийлөгч Ши жинпин нар өнгөрсөн 11 дүгээр сард Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын чуулган дээр уулзахдаа харилцаагаа сэргээх тухай ярилцсан юм. Мөн тухайн сард Японы Гадаад хэргийн сайд Фумио Кишида, Хятадын мэргэжил нэгт Ван Юи нар 1993 онд эхлүүлсэн аюулгүй байдлын хэлэлцээрийг сэргээх тухай санал нэгдсэн билээ.
Д.Идэр

Газар нутгийн маргаантай хоёр гүрний удирдагчид Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны чуулган дээр иймэрхүү байдалтайгаар гар барьж байсан юм. 2014 он.

Газар нутгийн маргаантай хоёр гүрний удирдагчид Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны чуулган дээр иймэрхүү байдалтайгаар гар барьж байсан юм. 2014 он.




















































