Замби улсын ерөнхийлөгч Эдгар Лунгу баяраа тэмдэглэх үеэрээ эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэрээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр нийслэл Лусакад мэндчилгээ дэвшүүлж байх үедээ үг хэлэх тавцан дээр ухаан алджээ. Түүнийг цэргийн эмнэлэгт хүргэсэн бөгөөд өмнө нь чичрэг өвчний эмчилгээ хийлгэж байсантай холбогдон ухаан алдсан тул санаа чилээх хэрэггүй хэмээн Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлжээ. Эдгар Лунгу ч өөрөө мэдэгдэл хийсэн байна. Тэрээр “Миний бие сайн байгаа. Би ядаргааны өндөр түвшинд хүрсэн тул хэсэг хугацаанд амрах болно” хэмээн мэдэгджээ.
Эдгар Лунгу өмнөх ерөнхийлөгч Мишель Сата албан өрөөндөө амиа алдсаны дараа буюу өнгөрсөн нэгдүгээр сард ажлаа хүлээн авсан юм.
Д.Идэр




















































