Японы ерөнхий сайд Шинзо Абэ дахин эдийн засгийн шинэчлэл хийх тухайгаа ням гарагт мэдээллээ. Тэрээр хэрвээ нам нь ирэх сард болох орон нутгийн сонгуульд ялбал эдийн засгийн өнөөгийн байдлыг улам сэргээх бөгөөд Японыг харанхуйгаас гаргана хэмээн хэлсэн байна. Гэсэн хэдий ч Шинзо Абэ эдийн засгаа шинэчлэх ерөнхий төлөвлөгөөгөө мэдээлээгүй байна. Шинзо Абэгийн өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн эдийн засгийн шинэчлэл тун үр дүнтэй хэрэгжсэн билээ. Абэномикс Токио зэрэг томоохон хотуудад илүү үр дүнгээ өгсөн бол орон нутгийн эдийн засагт үр дүн нь удаашралтай хүрч байгаа юм. Тиймээс Шинзо Абэгийн дахин эдийн засгийг дахин шинэчлэх төлөвлөгөө нь орон нутагт чиглэнэ хэмээн ажиглагчид үзэж байна.
Мужийн захирагч, хотын дарга, орон нутгийн хурлын төлөөллийн сонгох сонгууль ирэх дөрөвдүгээр сарын дундуур болох юм. Энэхүү сонгуульд эрх баригч Либерал ардчилсан нам ихээхэн дэмжлэг авна хэмээн хүлээгдэж байна. Учир нь сөрөг хүчний эвсэл олон жижиг бүлэг болон адарч өрсөлдөхөөр болжээ.
Д.Идэр




















































