Нигерид байршилтай исламын хэт даврагч “Боко Харам” бүлэглэл Исламын улс бүлэглэлтэй хамтрах болсноо мэдэгдлээ. Энэхүү мэдэгдлийг ням гарагт “Боко Харам”-ын удирдагч Абубакар Шекау аудио хэлбэрээр хийж олон нийтэд цацсан байна. Абубака Шекуа бичлэгтээ энэхүү бичлэгээ “Исламын улс”-ын толгойлогч Абу Бакр ал-Багдадийн исламын халифт үнэнч байх амлалт хэмээн нэрлэжээ. “Исламын улс”-ын хэвлэлийн төлөөлөгч Абу Мохаммед ал Аднаний хамтран ажиллах тухай мэдэгдсэнээр энэхүү бичлэг үнэн болох нь нотлогдсон юм.
Исламын хэт даврагч хоёр бүлэглэл хамтрах болсон нь Ойрхи Дорнодод ихээхэн аюулыг авчирч байгаа юм. Нэр нь “барууны боловсролын хориглоно” хэмээн орчуулагдах “Боко Харам” бүлэглэл нь исламын шариягийн хуулийг хэтрүүлэгчид бөгөөд Нигерид олон мянган хүнийг хөнөөсөн халдлагуудыг хийж байна. Үүнээс гадна Камерун, Чад улсад халдсаны хариуд дээрх гурван орон цэргийн хүчээ нэгтгэн “Боко Харам”-тай тэмцэж эхэлсэн нь “Исламын улс”-аас тус хүсэх шалтгаан болсон байна.
Хэдийгээр хоёр бүлэглэл зөвхөн энэ удаа хамтран ажиллах боловч энэ нь цаашид үргэлжилж зэвсэг, дайчдын тоогоо нэгтгэсэн дийлпэшгүй хүчин болохвий гэхээс олон улс эмээж байгаа юм.
Д.Идэр





















































Сэтгэгдэл (2)