Английн Лондон хот дахь Вэстминстерийн парламентын ордны дээвэр дээр нэг шөнийг өнгөрүүлсэн 23 настай эрэгтэйг баривчилжээ. Нэрийг нь нууцалсан хүнийг дээвэр дээр найман цаг орчим байсныг хамгаалалтын албаныхан тогтоосон байна. Эрэгтэйг ням гаргийн үүрийн 05 цаг орчимд баривчилсан бөгөөд ордонд хууль бусаар нэвтэрсэн буюу дээвэр дээр зөвшөөрөлгүй гарсан гэх үндэслэлээр буруутгаж байна. Эрэгтэй хэрхэн парламентын ордны дээвэрт хүрсэн болон яах гэж тэнд очсон зэрэг нь одоо хүртэл тодорхой болоогүй гэлээ.
Парламентын ордны танхмийг өмнө нь ногоон энх тайвны төлөө тэмцэгчид жагсаал хийхэд ашиглаж байсан юм.
Д.Идэр






















































