Аргентинд хоёр нисдэг тэрэг мөргөлдөж осолдсоны улмаас олон хүн амиа алджээ. Баруун хойд Аргентинд гарсан энэхүү осол телевизийн бичлэгийн үеэр болсон байна. Албаныхны мэдээлж буйгаар телевизийн реалити шоуны үеэр бичлэг хийж байсан хоёр нисдэг тэрэг хоорондоо мөргөлдсөн аж. Үүний улмаас арван хүн амиа алдсаны найм нь францын иргэн, хоёр нь нисэгчид буюу Аргентины иргэд байсан байна. Хэрэг явдал Буэнос Айрес хотоос 1170 км-ийн зайд орших Вилла Кастелли хотын ойролцоо болжээ. Нисдэг тэргэд явсан хүмүүс бүгд "Dropped" хэмээх реалити шоуны оролцогчид байжээ. Зорчигчдоос амьд үлдсэн хүн байхгүй хэмээн эх сурвалж мэдээллээ.
Ослын шалтгаан одоо хүртэл тогтоогдоогүй бөгөөд цаг агаарын нөхцөл хүртэл таатай байсныг цагдаагийнхан мэдээлж байна.
Д.Идэр




















































