Ерөнхийлөгч Владимир Путин Оросын эдийн үасаг хярмансатай холбогдуулан төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг хасах шийдвэр гаргалаа. Уг шийдвэрт зарим өндөр албан тушаалтнуудын цалинг 10 хувиар бууруулах тухай тусгасан бөгөөд энэхүү захирамж ирэх 12 дугаар сарын 31 хүртэл хүчинтэй байна гэлээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас гадна Ерөнхий прокурор Юри Чайка, Улсын мөрдөн байцаах хорооны дарга Александр Бастрыкин, Гадаад харилцааны сайд Сергей Лавров, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу болон сайд нарын танхимын гишүүдийн цалин 10 хувиар буурах болсон байна.
Энэ нь эдийн засгийн нөхцөл байдал тийм ч сайн биш байгаа үед хэрэгжүүлж буй түр арга хэмжээ боловч нөхцөл байдлаас шалтгаалж журмыг сунгаж болзошгүй хэмээн В.Путин анхааруулжээ.
Д.Идэр




















































