Хонконгийн ээжээс жирэмсэн охин төрсөн тухай барууны хэвлэлүүд шуугиж байна. Тус улсын Элизабет хатны нэрэмжит эмнэлэгт 2010 онд төрсөн нярай охин гэдэс нь ихээхэн том байсан тул хавдартай төрсөн хэмээн эмч нар таамаглаж байжээ. Эмч нар хавдрыг эмчлэхээр ажлаа эхэлсэн боловч удаан хугацаанд судалсны эцэст нярай ураг тээж байсныг тогтоосон байна. Элизабет хатны нэрэмжит эмнэлгийн багийнхан таван жилийн хугацаанд хйисэн итгэхэд бэрх судалгааны үр дүнгээ энэ сарын эхээр “Hong Kong Medical Journal” сэтгүүлд нийтлүүлсэн байна.
Нярай охины хэвлийд бүр хоёр ураг байсан аж. Үүнээс гадна ургууд хангалттай хөгжсөн байсныг судалгаандаа онцолжээ. Тодруулбал, ургуудад нуруу, гэдэс, чөмөг, тархи, хошного, цээжний хэнхэрцэг, хүй хангалттай үүсэж тогтсон байжээ.
Яагаад гэдэснээсээ гараагүй охин жирэмсэн болсон тухай судалгааны багийн ахлагч Юу Кай ярихдаа “Төрөөгүй хүн жирэмсэн болох боломжгүй тул охины гэдсэн дэх хоёр ургийг түүний ихрүүд байсан хэмээн үзэж байна. Харамсалтай нь тэд буруу газартаа орсон байсан” гэсэн байна.
Ураг урагтаа орж хөгжих тохиолдол дэлхийд маш ховорт тооцогддог байна. Анагаахын шинжлэх ухаан үүссэнээс хойш ийм тохиолдол ердөө 200 удаа бүртгэгджээ.
Нярай охиныг төрснөөс хойш гурван долоо хоногийн дараа хагалгаагаар хэвлий дэх ургуудыг авсан байна. Судлаачид ихэр ургийг тэр үед арван долоо хоногтой байсныг мөн тогтоожээ.
Д.Үжин





















































Сэтгэгдэл (2)