Хэт даврагч “Исламын улс” бүлэглэлийн дайчид Ливид гадаадын есөн иргэнийг барьцаалжээ. Барьцаалагдсан хүмүүс газрын тосны компанид ажиллаж байсан бөгөөд тэднийг барьцаалахад саад болсон хамгаалалтын найман ажилтанг хөнөөсөн байна. Барьцаалагдсан иргэдийн дотор Филиппиний дөрөв, Австрали, Бангладеш, Чех болон Гана улсын тус бүр нэг иргэн байгаа гэж албаны хүмүүс мэдээлжээ. Үүнээс гадна “Исламын улс”-ын дайчид аль-Ганигийн газрын тосны талбайг эзэмшилдээ авсан гэх мэдээллийг зарим эх сурвалжууд өгч байна.
Террорист бүлэглэл өнгөрсөн баасан гарагт Триполи хотоос зүүн тийш 700 километрийн зайтай газарт дайралт явуулсан билээ.




















































