АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Украинд хөнөөлт зэвсэг нийлүүлэхгүй хэмээн Германы албаны эх сурвалж мэдээллээ. Тэрээр энэхүү шийдвэрээ Германы канцлер Ангела Меркельтай уулзсаны дараа гаргасан байна. Меркельтэй уулзах явцад АНУ-ын ерөнхийлөгч энэ асуудлаар санал солилцоод одоо цэргийн хамгаалалтын байлдааны зэвсэг нийлүүлэх цаг биш гэж үзжээ.
Өнгөрсөн хоёрдугаар сараас Барак Обама Киевт хөнөөлт зэвсэг нийлүүлэх талаар төлөвлөж буйгаа мэдэгдэж, 2017 он хүртэл нэр тэрбум ам.долларын цэргийн тусламж үзүүлэх хуулийн төслийг өргөн барьсан юм. Тэрээр тухайн үед Украины энхийн хэлэлцээр батлагдах хийгээд хэрхэн хэрэгжихээс шалтгаалан эцсийн шийдвэрээ гаргана хэмээн ярьж байсан. Украинд гал зогсох хэлэлцээр амжилттай болсон тул зэвсэг нийлүүлэх асуудал нэг хэсэгтээ чимээгүй байсан ч зүүн Украинд дахин мөргөлдөөн гаргаар байгаа нь эл асуудлыг эргэн сөхөхөд хүрчээ.
АНУ Украины иргэний дайны үеэр Киевт 320 сая долларын цэргийн тусламж үзүүлсэн юм. Тус улсыг хөнөөлт зэвсэг нийлүүлэхийг Герман, Франц, Дани, Эстони, Итали, Унгар, Польшоос гадна ОХУ эсэргүүцэж байгаа билээ.
Д.Идэр




















































