"Хан-уул дүүрэг яармагын “Батэнх” дэлгүүрээс Бабулай цөцгийтэй тарагнаас худалдан авахад дотроос нь уут гарсан. Бүтээгдэхүүнийг уутыг харахад орц найрлаганд юу орсоныг бичээгүй, он, сар байхгүй байна. Үүнийг шалгаж өгнө үү" гэх гомдол МХЕГ-т иргэнээс иржээ. Иргэний ирүүлсэн гомдлын дагуу Хүнсний чанар аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч "Бабуул трейд" ХХК-ийн менежертэй уулзаж гомдлыг танилцуулахад "Үйлдвэртээ дотоод хяналтыг мөрдүүлж хэвшүүлээгүй" дутагдлаа менежер хүлээн зөвшөөрсөн байна. Тиймээс илэрсэн зөрчил дутагдлыг үндэслэн ТХШТ хуулийн дугуу 960,0 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авч, дотоод хяналтаа тогтмол хийх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ. Энэхүү зөрчил өнгөрсөн жил гарч байсан ч иргэд ийм төрлийн чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнээс сэрэмжилж байх нь зүйтэй гэж Мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж байна.




















































