Индонезийн хувцас үйлдвэрлэгч “Salvo Sports” компани улсынхаа хөлбөмбөгийн багийнхны өмсгөлийг хийхдээ хэрхэн арчлах тухай заавар дээр нь хошин шогийн мэдрэмжээ хэт ашигласны гайгаар олон эмэгтэйн уур бухимдлыг төрүүлж эцэст нь уучлал гуйхад хүрсэн байна. Тус улсын үндэсний супер лигт тоглодог Пусаманиа Борнео багийнханд зориулсан өмсгөлийн хэрхэн угаах тухай шошго дээр нь “Угаах заавар: Цамцаа эмэгтэйчүүдэд өг. Энэ тэдний ажил” гэж бичсэн байжээ.
Энэ тухай маргаан олон нийтийн сүлжээ, интернэтээр нэг тарж, эмэгтэйчүүдийн эрхийг хөндсөн хэлэлцүүлэг газар авсантай компани Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг залруулга гаргаж, угаах заавраа буруугаар ойлгуулсанд эмэгтэйчүүдээс хүлцэл өчжээ.
Тэд “Энэ зааварт эмэгтэйчүүдийг доромжлох ямар ч утга агуулаагүй юм. Эсрэгээрээ бид эрчүүдийг эмэгтэйчүүдээс хувцсаа хэрхэн арчлах талаар суралцах хэрэгтэй гэсэн санаа гаргахыг хүссэн. Буруу аргаар угааж байхын оронд шууд л эмэгтэйчүүдэд өгчихвөл тэд илүү чадварлаг болохоор учрыг нь олж дөнгөнө гэсэн утгатай юм” хэмээн тайлбарласан байна.





















































