Өмнөд Америкийн Колумб улсын хойд хэсэгт орон нутгийн цагаар өчигдөр 6.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Тус улсын Геологийн хүрээлэнгийн мэдээлснээр газар хөдлөлтийн төв нь Сантандер департмент мужид, газрын гадаргаас 158 км-ийн гүнд болсон аж. Харин АНУ-ын Геологийн хүрээлэнгийн мэдээлснээр Сантандер департмент мужийн Аратока хэмээх жижигхэн хотоос 14 км-ийн зайтай, нийслэл Богота хотоос 280 км-т, газрын гадаргаас 147 км-ийн гүнд 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн гэсэн байна. Албаныхан газар хөдлөлтийг аюулын зэрэгт тооцоогүй байна. Учир нь гамшгийн улмаас байшин нурж, хүмүүс дарагдсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа аж.
Тус улсын Ибагуэ хотод 1999 оны нэгдүгээр сард 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 1200 хүн амиа алдаж, 4000 гаруй хүн сураггүй болсон юм.
Д.Үжин




















































