Камеруны цэргүүд исламын хэт даврагч “Боко Харам” бүлэглэлийн отогоос барьцаалагдсан 80 гаруй хүүхдийг аварчээ. Тус улсын албаныхан террористуудын гараас мултарсан хүүхдүүдтэй уулзахад нэг нь ч нэрээ санахгүй байсан тухай “BBC” агентлаг мэдээллээ. Тэр бүү хэл 5-18 насны хүүхдүүдтай харилцах гэж олон аргаар хичээсэн боловч англи, франц болон орон нутгийн аль ч хэлээр ярихгүй байсан байна. Нигерид суурьшилтай “Боко Харам” бүлэглэл Камерун улсад нэвтэрч тодорхой хэмжээний газар нутгуудыг эзлээд байгаа юм. Аврагдсан хүүхдүүдийг “Боко Харам”-ын отогт байрлах Коран сургууль хэмээн андуурч байсан байранд нууж байсныг өнгөрсөн 11 дүгээр сард мэдсэн боловч тохиромжтой цагийг хүлээсээр өнөөг хүргэсэн аж.
Албаныхны мэдээлж буйгаар хүүхдүүд олзлогчтойгоо удаан хугацааг өнгөрүүлсэн тул тэднийг суртал ухуулгад хэт орсон хэмээн үзэж байгаа аж. Тиймээс өөрийгөө хэн болохыг санахгүй, нэрээ мэдэхгүй, олзлогчдоосоо өөр хүнтэй харьцахыг хүсэхгүй байгаа гэжээ. Аврагдсан хүүхдүүдийг дахин хүмүүжилж, оюун санааг цэгцлэх ажлыг тусгай комисс гарган даалгасан байна.
Д.Идэр




















































