“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд хандаад байгаа. Тодруулбал, анхан шатны шүүхээс Г.Буяндоржийг шүүхэд нөлөөлж, хууль бус шийдвэр гаргуулсан, бусдыг онц ноцтой хэрэгт гүтгэж, нэр хүндэд нь халдсан хэрэгт буруутгаж, мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс баяжмал авч өгөх нэрээр БНХАУ-ын иргэдээс 1,2 сая ам.доллар залилсан, иргэн С.Билэгтээс "Ноёд констракшн" компаниа эргүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэрэгт буруутган ялласан юм.Харин тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандаад байсан бол түүний гомдлыг энэ сарын 17-нд буюу ирэх мягмар гаригт хэлэлцэхээр тов гарсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/





















































Сэтгэгдэл (1)