Хэт даврагч террорист бүлэглэл “Исламын улс” барууныханд олон удаа заналхийлэл бүхий цуст мессеж илгээж байсан. Мессежээ барьцаалагдсан иргэнийг нь цаазаар авч буйгаа бичлэг хийж олон нийтэд цацах маягаар дамжуулдаг. Тэгвэл энэ удаа тэд хүүхдээр цааз гүйцэтгүүлж буй бичлэгээ олон нийтэд цацлаа. “Исламын улс” бага насны дайчнаараа хүн алуулж буй бичлэгээ мягмар гарагт цацжээ. Тэд уг бичлэгийг өмнөхүүдээсээ ялгахын тулд тод өнгөөр чимсэн байна.
Бичлэгт хүүхдийн гарт цаазлагдаж буй эрэгтэй Израйлийн тагнуул хэмээн зарласан байгаа юм. Террорист бүлэглэл хохирогчийг Израйлийн 19 настай Мохамед Саид Исмайл Мусаллам хэмээн тодорхойлсон бөгөөд тус улсын тагнуулын агентлагт ажилладаг байсан хэмээжээ.
Олон хүнийг харамсахад хүргэсэн бичлэгт барьцаалагдсан залуугийн хажуу талд бага насны хүү зогсох бөгөөд “Исламын улс”-ын дайчин эрэгтэйг ал хэмээн команд өгөхөд хохирогчийн духанд буудаж буйг дүрсэлжээ. Америкийн тагнуулууд хүүг ердөө 13 настай хэмээн тодорхолйж байна.
Тус бүлэглэл цааз гүйцэлдүүлэхдээ хүүхдийг ашиглаж буй нь ховор байсан юм. Гэвч энэ тохиолдол анхных нь биш. Өнгөрсөн нэгдүгээр сард 14 настай хүү хоёр олзлогсдыг духанд нь буудан хөнөөж буйг мөн дүрсжүүлж интернэтэд тавьц байсан билээ.
Д.Идэр





















































Сэтгэгдэл (2)