ОХУ-ын Сахалин мужийн захирагч Александр Хорошавины гэрт нэгжлэг хийх үеэр асар их хэмжээний рубль илрүүлсэн тухай орон нутгийн хэвлэл мэдээлжээ. Захирагчийн гэрээс нэг тэрбум рубльтэй тэнцэх хэмжээний төрөл бүрийн валют олдсон байна. Түүнийг авлигын хэрэгт сэжиглэн гэрт нь нэгжлэг хийсэн бөгөөд хангалттай баримтууд олдсон тул эл үндэслэлээр буруутган баривчилсан гэлээ. Их хэмжээний бэлэн мөнгийг гэртээ хадгалж байсан Александр Хорошавин өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдэж байгаа юм. Гэсэн хэдий ч нэг тэрбум рубль хаанаас гарч ирснийг тайлбарлахаас татгалзсан байна.
Түүний гэрээс бэлэн мөнгөнөөс гадна 36 сая рублийн үнэтэй үзэгнээс эхлээд үнэт эдлэл их хэмжээгээр олдсон байна.
Д.Үжин




















































