Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро АНУ-ыг эдийн засгийн хямралд буруутгасны дараа тус улс дах дипломат албан хаагчдын тоог цөөлөхийг шаардсан. Үүний хариуд Вашингтон ч мөн Венесуэлийн долоон дипломатыг нутаг буцааснаар хоёр орны харилцаа улам ээдрээтэй болж байна. Ерөнхийлөгч Николас Мадуро энэхүү сөргөлдөөнтэй холбогдуулан өөртөө онцгой бүрэн эрх олгохыг парламентаасаа хүссэн байна. Тэрээр “Дэлхийд хамгийн хүчирхэг АНУ манай ард түмний эсрэг түрэмгийлэл явуулж байгаа учраас түүний эсрэг сөрөн зогсохын тулд надад тусгай хууль гаргаж өгөхийг хүсч байна” гэж парламентад хандан хэлжээ.
Эрх баригч тал ерөнхийлөгчийн саналыг батлах магадлалтай байгаа бол сөрөг хүчнийхэн Мадурог засгийн эрхийг булаан авах гэж байна хэмээн хардаж байгаа юм.
Д.Үжин




















































