зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

СТА, дуучин Ө.Цэрэнчунт: Би өөрийнхөө мөнгөөр хоолойгоо даатгаагүй

2012-2-02
0
ЖИРГЭХ
Энэ залууг Ө.Цэрэнчунт гэдэг. Тэрээр дуурийн урлагт чамин, чимхлүүр гэж нэрлэгддэг тенор хоолойтой. Өөрийгөө Монголын дуурийн урлагийн өнгө төрхийг то

Энэ залууг Ө.Цэрэнчунт гэдэг. Тэрээр дуурийн урлагт чамин, чимхлүүр гэж нэрлэгддэг тенор хоолойтой. Өөрийгөө Монголын дуурийн урлагийн ирээдүйн өнгө төрхийг тодорхойлох боловсон хүчнүүдийн нэг гэж тодорхойлж буй энэ залуу саяхан хоолойгоо тэрбумаар даатгасан юм. Энэ нь хүмүүсийн сонирхолыг ихэд татаж байгаа. Түүнтэй элдэв зүйлийн талаар ийнхүү хөөрөлдлөө.

Сүүлийн жилүүдэд уран бүтээл тууривсангүй. Таныг хаачив ийчив гэх хүмүүс цөөнгүй байна. Тэдний нэг нь би. Яагаад нам гүм байна?

2003 оны үе. СУИС сурч байх хугацаандаа зохиолын дуу дуулдаг байсан. Хоёр, гурван CD гаргаж, Монгол орныхоо 16 аймгаар явж бие даасан тоглолтоо хийж байсан. Улаанбаатар хотноо хоёр удаа тоглолтоо хийж байлаа. СУИС-ийг төгсөөд үргэлжлүүлэн сурахаар ОХУ явсан. Орост дуурийн дуулаачийн мэргэжлээр дөрвөн жил сурч байна. Дуулаач багшаар төгсөнө.

Яагаад Орос улсыг сонгосон юм. Хэзээ төгсөх юм?

Орос бол дэлхийн дуурийн урлагийн гол багана юм. Оросын ард түмэн дууриа сонсож сонирхдог. Багш нар нь их чанартай.  Сонгодог урлагаараа дэлхийд номер нэг болон хоёрт орж өрсөлдөх чадвартай орон л доо. Тэр утгаараа энэ улсыг зорьсон. Дуурийн дуулаачийн мэргэжлээр хөгжмийн дээд сургуульд таван жил суралцдаг. Одоо миний сурч байгаа сургууль бол Орос улсын анхны хөгжмийн дээд сургууль. 1862 онд байгуулагдсан.

СУИС-аас төрсөн дуурийн олон сайн дуучин байна. Одоо сурч буй сургууль тань манай соёлын сургуулиас юугаараа давуу талтай юм бэ?

Оросын суут хөгжмийн зохиолчдын амьдарч байсан орчинд суралцана гэдэг бол бас арай ондоо байдаг. Чанарын хувьд сайн, муу гэж ялгамааргүй байна. Жишээлбэл СУИС-д гадаадад суралцаж төгссөн хүмүүс багшилж байгаа. Манайхан бол Азийн орнуудад дуулаачийн мэргэжлээр болон дуурийн урлагаар дээгүүр зиндаанд явж байгаа. Ер нь бол манайхан сайн.

Одоо тавигдах тоглолтынхаа талаар ярихгүй юу?

Энэ сарын 6-ны өдөр Дуурийн театрт “GLASSIC NIGHT  IN ULAANBAATAR” нэртэй тоглолтоо хийх гэж байна. Тоглолтонд маань Беларусь улсын театрын гоцлол дуучин Елена Золава, Санкт-Петербург хотоос Маргарита Иванова гэсэн хоёр дуучин ирж оролцох юм. Бид гурав дэлхийн дуурийн урлагийн сор болсон ари, романсуудыг дуулах юм байгаа. Миний бодож байгаагаар Монголд залуу уран бүтээлчид ингэж нэгдэж тоглож байгаа нь  анхны удаа байх. Цаашид ч Итали, Япон, Хятад, Оросоос дуучид ирж хамтарч тоглолт хийх болно. Үүний эхлэл нь энэ тоглолтоор тавигдаж байгаа юм.

Тэднийг та урьж авчирах юм уу?

Тийм. Ер нь найзуудаа урьж байгаа юм. Би өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд олон улсын хэмжээний таван уралдаанд оролцсон. Хоёрт нь түрүүлсэн, хоёрт нь дөрөвт орсон нэг удаа шилдэг ари дуулаачийн шагнал авсан. Тэгээд уралдаанд оролцож явж байхдаа өрсөлдөж байсан чанартай сайн дуучидтайгаа хамтарч Монголд тоглолт хийе гэсэн санааг гаргаж гэрээ хийгээд ажиллаж байна. Ирэх 5 сард бид Италид тоглолт хийх бодолтой байгаа.

Эдгээр дуучид Монголын талаар хэр ойлголттой явдаг бол. Таны саналыг яаж хүлээж авсан бэ?

Манай орон өмнө нь ядуу буурай орон гэж хэлэгддэг байсан байх. Тэр үед нь би байсан биш. Одоо бол Монгол орныг дуурийн урлаг ч тэр олимпид гаргасан амжилтаар нь ч тэр өөрсдийн гэсэн байр суурьтай, өндөр хэргэм зэргийг авах чадалтай улс орон байна гэдгийг мэддэг болсон байна. Манай орон дэлхийн соёлт хүн төрөлхтөнтэй хөл нийлүүлж амьдрах боломжтой баялаг сайхан болсон байна. Тийм учраас миний саналыг шууд өндөр сэтгэгдэлтэй хүлээж авсан. Ер нь бол дэлхийн аль ч өндөр хөгжилтэй орны хүмүүс байлаа гээд монгол хүний оюуны чадавх, хоолойн чадал, их тэвчээрийг гүйцэхэд их бэрхшээлтэй. Биднийг гүйцэхэд тэдэнд тун хэцүү. Бид нар бол мундаг шүү дээ.

Орост сурсанаар таны дуулах ур чадварт ямар өөрчлөлт орсон бэ?

Сурах зорилгоо тодорхойлоод явсан л даа. Яг ийм ийм зүйлүүдийг хийж чаддаг болно гэж явсан. Дөрвөн жилийн хугацаанд хүний хоолой бие махбодинд өөрчлөлт орох нь гарцаагүй. Яг ямар хэлбэрийн өөрчлөлт гарч вэ гэдгийг манай сонгодог урлагийг сонирхогч болон судалж байдаг хүмүүс, багш нар маань мэдэж байгаа байх. Түүнээс биш би иймхэн байж байгаад ийм том болчихлоо гэж хэлэх утгагүй шүү дээ. Би Орост сураад илүү их тэвчээр, оюунлаг байдал онолын түвшинд сонгодог урлагийг судалсан гэж хэлэхэд бол нүүр бардам сэтгэл дүүрэн байна.

Одоо тавих тоглолтондоо та ямар уран бүтээлүүдээс дуулах гэж байна вэ?

Тоглолтондоо Чайковскийн Евгений Онегин дуурийн Линскийн ари, Пучинигийн Богем дуурийн Родольфийн ари, Вердийн Травиата дуурийн Альфрэдийн ари гэх мэтчилэн болон романснуудыг дуулна. Тоглолтонд ари, романсууд дуулагдана. Дуучид тус тусын хоолойныхоо чанар чансааг харуулсан дуулаачийн техникүүдийг шаардсан тийм л хэсгүүдийг дуулна даа.  Жишээ нь манай хоёр эмэгтэй бол сапрон хоолойтой.

Өмнө нь зохиолын дуугаар дагнаж тоглолт хийж байсан. Энэ удаа сонгодог тоглолт тавих гэж байна. Сандарч байна уу?

Ерөөсөө айгаад байх юм алга. Би есөн жил сурсан. Зохиолын дуу дуулах сонгодог дуулахын хооронд ялгаа гэж байхгүй. Зүгээр өндөр хариуцлага байгаа. Тийм биз дээ. Тоглолт үзэх гэж ирсэн хүмүүс чинь зүгээр нэг мөнгөө төлчихөөд л орж ирээд сууж байдаг сонирхогчид биш. Мөнгөө төлж орж ирчихээд “Энэ яг юу хийж чаддаг хүн юм” гэдгийг үзэж сайлж, муулах гэсэн шүүмжлэгч нар ирнэ шүү дээ. Тэгэхээр би тэр хүмүүст юу чаддагаа харуулахын тулд айгаад байх шаардлага байхгүй. Харин хүндэтгэх шаардлага байгаа. Их хариуцлагатай тоглолт болно. Сонгодог тоглолт бол гэрэл гялбасан, мансуурсан хөгжим тавьсан байдалтай байдаггүй. Ер нь их тайван, эхэмсэг, хүндэтгэлтэй байдаг шүү дээ. Үзэгчид нь мөн адил тайван, тэвчээртэй, амьд хөгжмийг мэдрэх чадвартай байдаг. Орост олон тоглолтыг ийм байдлаар хийж байсан. Зорьж ирж үздэг, дэмждэг настай хүмүүс байдаг. Тэд тоглолт хаана, хэзээ болохыг өөрсдөө мэдээд ирдэг.Монголд бол анх удаагаа сонгодог тоглолт тавих гэж байна. Анх удаа ч бас биш юм аа. Би 2010 онд Орос багштайгаа ирж нээлттэй хичээл хийхдээ есөн ари дуулж байсан. Тэгэхэд бол урлагийн чиглэлээр сурч ажилладаг хүмүүс ирсэн байсан. Их сайхан хүлээж авсан. Энэ удаагийн тоглолт бүр илүү сайхан сонирхолтой болно. Аливаа зүйл жаахан ч гэсэн ахиж дэвшиж байдаг өнгө орж байдаг учраас илүү сайхан болно гэж бодож байгаа.

Манайхны сонгодог урлагийг хүлээж авах байдал ямар байна. Та анзаарсан л биз дээ?

Анзаарч харж байхад 30 наснаас дээш 60 орчим насны хүмүүс миний тоглолтыг үзэх гэж байна. 30-аас дээш гэхээр чинь өөрсдийн гэсэн боловсролтой, мэргэжилтэй, чадвартай хүмүүс байна гэсэн үг. Жишээ нь нэг ари 7 минут тоглогддог. Түүнийг үзээд анзаарч хараад дүгнэлт хийх тийм л чадвартай хүмүүс үздэг. Тэгэхгүй бол маш их хөдөлгөөн, бөмбөрийн нүжигнээнд dance, trans хөгжмийн урсгалд байсан хүүхдүүд чинь гэнэт театрт орж ирээд уянгалаг байдалд ороход бол тэсч чадахгүй болох байх л даа. Тэгэхдээ энэ бол насны онцлог юм. Түүнээс биш тэр хүмүүс энэ урлагийг насаараа ойлгохгүй явна гэсэн үг биш л дээ. Сонгодог урлаг оюуны урлаг юм. Тийм ч учраас олон жил сонгодог гэдэг нэрээ хадгалаад иржээ.

Сонгодог урлаг хүний оюун санаанд яаж нөлөөлдөг юм бол?  

Энэ урлагийн хүний хүмүүжилд нөлөөлөх байдал нь бусад урлагаас илүү өргөн цар хүрээтэй гэж бодож байна. Яагаад гэвэл дэлхийн мундаг авьяастай хөгжмийн зохиолчид зуун зуун дамжин уран бүтээл хийж хүн бүрийн оюун ухаанд нөлөөлж хүмүүсийг тайвшируулж иржээ. Жишээ нь жирэмсэн эмэгтэй сонгодог хөгжмийн тэр тайван аялгууг сонсоод хүүхдийнх бойжилт өсч байдаг эрүүл сайхан болдог. Хүмүүс бухимдуу байхдаа Чайковскийн аяыг сонсоод тайвширдаг нь илт харагдаж байдаг. Энэ бол сонгодог урлагийн олон зуун жил сонгогдож ирсний ид шид. Бусдаас бол илэрхий ялгаатай.

Дуурийн дуучин хүнд жүжиглэх чадвар бас байх ёстой байх тийм үү?

Би гадаадад сураад л сураад л дүн аваад байхдаа гол нь биш. Тэр дунд амьдралыг үзэж байгаа юм. Зовж яваа эмээ, цэцэг бариад хайр сэтгэлдээ умбачихсан залууг өөрийн нүдээр хараад харсан зүйлээ тайзан дээр ард түмэнд харуулж чадах нь өөрийн гэсэн авьяас, хөдөлмөр, алтан мэдрэмж байдаг. Тэр мэдрэмжийг сургуульд сурч хөгжүүлж л байна. Дуурийн дуулаачаар гадаадад сурч байгаа монгол оюутнууд бол ямар ч хүний дор орохооргүй маш сайн сурдаг. Хэдхэн жилийн дараа дэлхийн тавцанд Монголын боловсролтой, олон хэл мэддэг, чадварлаг уран бүтээлчид гарч ирнэ.

Та тэнд бүх зүйлээ зориулаад сурч байгаагийн туйлын зорилго тань юу юм?

Миний хүсэл мөрөөдөл аймар энгийн. Миний туйлын зорилго бол сайхан л амьдрах юм. Би биеэ засч байж гэрээ засах болно. Тэгсэн цагт манай гэр бүл сайхан амьдрана. Гэр бүл маань сайхан амьдарч байж төрөө засна. Өөрийгөө би засах гэж хүний газар суралцаж байна.

Саяхан тэрбум төгрөгөөр хоолойгоо даатгалаа. Ард даатгалынхан чухам яагаад таныг сонгож даатгасан тухай хэлсэн үү?

Би өөрийнхөө хоолойг даатгаагүй. Ард даатгал миний хоолойг даатгасан. Яагаад намайг сонгож байгаа вэ гэхээр өнгөрсөн хугацаанд хийсэн миний уран бүтээлүүд болон олон улсын уралдаанд оролцсон байдлын маань үнэлж даатгасан. Монголын уран бүтээлчид яаж ажиллаж байгааг судалж байж мэдрэмжтэй сонголт хийсэн ард даатгал компанийн ажилчдын үр дүн юм. Надад бол “Яасан гоё юм бэ, үнэхээр баярлаж байна” гэж хэлэхээс өөр зүйл алга. Хоолойг маань тэрбумаар даатгаж байгаа газар байгаад би баярлаж байна.

Баруунд бол энэ хөгжчихсөн тогтолцоо. Нэг тэрбум бол бага мөнгө биш шүү.

Хүмүүс намайг өөрөө нэг тэрбум төгрөг өгөөд хоолойгоо даатгачихсан юм шиг юм яриад байгаа юм. Би бол зүгээр л оюутан хүн. Надад тийм их мөнгө ч байхгүй. Харин тэр их мөнгийг ирээдүйд олох боловсрол л байна. Ер нь хүн эрүүл мэндийнхээ төлөө хичнээн ч төгрөг зарцуулахад бэлэн л байх ёстой. Нэг ёсондоо энэ эрүүл мэндийн хамгаалалт юм.

Хүн өөрийгөө ингэж үнэлүүлж байх нь зөв байх?

Их мөнгөөр даатгуулж байгаа хамгийн анхны дуучин нь би. Надаас өмнө дуучин Хонгорзул өөрийнхөө хоолойг 100 саяар даатгуулж байсан юм. Хүн эрүүл мэнддээ анхаарах ёстой. Болзошгүй ямар нэгэн асуудалд хамгаалалттай байх ёстой. Яагаад гадаадад алдартай дуучид хөл гараа тэр олон тэрбумаар даатгуулж байгаа юм. Тэр бол эрүүл мэндээ л хамгаалж байгаагийн илрэл. Энэ бол мөнгөний асуудал биш шүү дээ. Үүний цаана хүний эрүүл мэнд сөхөгдөж байгаа юм. Хүний амийг мөнгөний тоотой харьцуулж болохгүй шүү дээ.

Итали руу тоглох боломжийг та яаж олж авсан юм?

Дуучидтай хамтарч ажиллаад тоглолтыг нь тоглуулдаг агент байдаг юм. Түүнээс би хөөцөлдөөд явбал бүтэхгүй шүү дээ.

Хэрвээ таныг өмнө нь дуулж байсан зохиолын дуугаа дахин нэг дуулаач гэж хүмүүс хүсвэл та дуулах уу?

Ер нь бол дуурийн дуулаачаар л явах гэж хичээж байна. Мэдээж хүн миний дууг сонсохыг хүсээд байвал тулсан газар дуулах л байх. Үгүй гэж хэлэлтэй нь биш.

Би таны яриаг сонсоод нэг дүгнэлтэнд хүрлээ. Тэр бол та маш сэргэлэн хүн юм?

Найзууд тэгэж ярьдаг. Ямар хүн сэргэлэн байдагийг мэдэх үү. Чин сэтгэлээсээ сайхан амьдрахыг хүссэн хүн сэргэлэн байдаг. Би дэлгүүр ажиллуулдаг л байсан. Дэлгүүрийнхээ барааг зах дээрээс зөөж явахад миний клип телевизээр гардаг л байсан. Худалдагч хийгээд зогсож байхад үеийн хүүхдүүд намайг шоолоод инээдэг байсан. Энэ бүгдийн цаана надад сайхан амьдрах хүсэл байсан. Би од байх гэж хичээгээгүй. Түнтийсэн түрийвчтэй байхыг хүсээгүй. Сэргэлэн хурдтай байх нь сайхан амьдрах гэсэн хүний үйлдэл.

Хаана дэлгүүр ажиллуулж байсан юм?  

Манай оюутнууд мэдэж байгаа даа. Оюутны хотхон дунд хүнсний дэлгүүр хоёр жил гаран ажиллуулсан. Өөр бас олон газар ажиллуулж байсан .Янз янзын юм хийж байсан. Би 10-р анги төгсөөд СУИС-д урилгаар орж байсан. Сургуульд орохынхоо өмнө хувцас хичээлийн хэрэгслээ олохын тулд зөөгчийн ажил хийж байлаа. Тахi жолооч хийхээс эхлээд зусланд хүртэл багшилж байсан. Би тэр бүгдээс амьдралыг амталж мэдэрсэн. Манай Дундговийхон мэддэг. Би багаасаа ээжтэйгээ наймаанд явдаг. Тэгсэн мөртлөө тайзан дээр гараад дуулдаг. Гудамжинд явж байхдаа бүх хүнтэй мэндэлдэг тийм л хүүхэд байлаа. Манай аав ээж хоёр одоо Дундговьд амьдардаг.

Оросоос хэзээ ирсэн бэ?

12 сарын 31-нд ирсэн. Ажил ихтэй болохоор цаг хугацаа өнгөрч байгааг мэдээгүй байна. 2 сарын  10 нд буцна.

Монголдоо ирээд шинэ оноо яаж угтсан?

Баярыг их даруухан өнгөрүүлэх дуртай. Чөлөөт цаг гарвал найзуудтайгаа уулздаг. Архидаж пиводохоосоо өмнө сайхан амьдрах ямар боломж байна түүнийг ярих дуртай. Миний хобби бол хүмүүстэй ярьж суух. Хүний сэтгэлийг тайвшируулж өөрөө түүнээсээ сайхан мэдрэмж авах дуртай.

Монголын дуучдаас хэнийг илүү хүндэлдэг вэ?

Бүх уран бүтээлчдийг хүндэлдэг. Тэр нь сайн муу гэж хэлэхгүй. Бүгдээрээ хөдөлмөрлөдөг учраас бүгдийг нь хүндэлдэг. Тайзан дээр ганцхан жижиг дүр бүтээх гэж маш их хөдөлмөрлөдөг, тэвчээр гаргадаг хүмүүсийг хайрлаж хүндлэх ёстой. Аливаа зүйлийн мөн чанарыг мэдэхгүй байж хүнийг муулах бол хамгийн том мунхаглал. Ер нь бол залхуу хүн бусдыг муулж чаддаг гэж би боддог.  

Манай дуурийн дуучдын цалинг маш бага гэж сонссон. Сонгодог урлагийн ажилчдыг доогуур үнэлээд байгаа юм шиг санагддаг уу?

Мөнгийг хөдөлмөрлөдөг хүн л олдог. Сайхан амьдралын үндэс бол хөдөлмөр.

Та их өөдрөг үзэлтэй хүн юм аа?

Уран бүтээл хүнийг өөдрөг болгодог. Хүн бол зогсолтгүй зовлон үхэл, хэцүү зүйл хүү явж байдаг. Цаг хугацаа бол зогсолтгүй урсана. Энэ хугацаанд та зовлон руу, хөгшрөлт рүү явж л байдаг. Тэгэхээр түүнийг зогсоож байдаг нэг зүйл бол сэтгэлийн таашаал байхгүй юу. Гоё сайхан юмнаас хүн сэтгэлийн таашаал авдаг. Гэхдээ сайхан зүйлийг хүн өөрөө бүтээдэг. Манайхан харьцангуй бухимдахаа больчихсон юм биш үү. Одоо хүмүүс ганц л зүйлд бухимдаад байна. Тэр нь дэлгүүрт байгаа хүнсний үнэ өөрсдийнх нь цалингаас давсан үнэтэй болчихсон. Тэр их хэцүү байх шиг байна. Орост ч гэсэн хүнс их үнэтэй шүү дээ. Би болохоор энд ирж мөнгө олдог. Олсон мөнгөө ээждээ хадгалуулаад. Тэгээд ээж над руу бага багаар явуулдаг. Би түүнийг нь зөв хэрэглээд дуусгадаг.  Оросоос энд иртлээ тэр мөнгийг хэрэглэдэг. Тэгэхээр монголчуудыгаа сэтгэл тэнүүн сайхан амьдраарай гэж хүсье.

Т.Хулан

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Оюутолгой"-гоос 10 тэрбумыг "хулгайлсан" Д.Амартүвшинг шүүхээс суллажээ
Нотлох үүргийн хуваариас зугтсан хэвээр байгаа Б.Энхбаярыг албадан ирүүлэхээр яригдаж байна
Засгийн газрын тогтоолыг хууль ёсны гэж үзэж, “Төмөртэй” орд ард түмний мэдэлд үлдэв
Дарханы төмөрлөгийн үйлдвэр ххк Страгтегийн ордтойгоо “Сахал” Эрдэнэбилэгийн мэдэлд шилжих эсэх шүүх хурал үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (217.112.20.194)
    uhaantai dur esgesen hamgiin adgiin,huvia hicheesen, uuriiguu l bolgoj bvl busdin amidralaar togloh yu ch bish tiim l hundee.uuruu uuriinhuu hucheer bish huniig huurch uuriiguu bolgodog muu hun.
    2012 оны 07 сарын 26 | Хариулах
    • Mongol goolingoo
      Huniig bas ingej bichih muuhai shuu.
      2012 оны 07 сарын 26
  • s (202.131.239.83)
    tand uran byteeliin amjilt husye
    2012 оны 04 сарын 19 | Хариулах
  • za (124.158.71.48)
    Umnu ni duulj baisan duugii ni olj sonsoyo baiz Sain baina
    2012 оны 02 сарын 02 | Хариулах
  • Отгон (124.158.75.10)
    ooriin gesen owormots hooloitoi uhaantai mundag zaluu baina Yriltslagan deer yrisan yumaa yriarai Mngoliin songodog urlagiig hogjvvleerei ok amjilt
    2012 оны 02 сарын 02 | Хариулах
  • Халиун (124.158.75.10)
    Ухаантай мундаг сайн залуу байна Амжилт хүсье Тоглолтынх нь билет хэдэн төгрөг юм бэ
    2012 оны 02 сарын 02 | Хариулах
  • ha ha (124.158.75.10)
    he he ene neg mangat batsaan bas ih yum hutssan bhsihwde
    2012 оны 02 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
    13 цаг 46 мин
  • ОЮУТНЫ “МЕНТОРШИП” ХӨТӨЛБӨРТ ШАЛГАРСАН “БАЙГАЛЬ 360” ШИЛДЭГ ТӨСӨЛД НОГООН ХӨГЖЛИЙН ХОРОО ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА
    14 цаг 2 мин
  • Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ
    18 цаг 13 мин
  • М.Наранпүрэв: Халууралт буухгүй, хүндэрч магадгүй нөхцөлд 5 хоногийн цалинтай чөлөө олгоно
    18 цаг 31 мин
  • Зөвлөгөө: Ханиадыг хэрхэн эмгүйгээр эмчлэх вэ?
    18 цаг 50 мин
  • Гэрлээрээ ярилцъя, жолооч нар аа!
    18 цаг 54 мин
  • Бүгд найрамдах Чех улсын 2026 оны зуны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ
    20 цаг 5 мин
  • Орон нутаг чиглэлийн зарим автобусны үнэд өөрчлөлт орлоо
    20 цаг 31 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    20 цаг 47 мин
  • Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
    21 цаг 18 мин
  • ӨНӨӨДӨР: Нүүрс тээвэрчид мэдээлэл хийнэ
    21 цаг 38 мин
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
    21 цаг 44 мин
  • Зурхай: Урлан бүтээхэд сайн өдөр
    22 цаг 26 мин
  • УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүдийн тов
    22 цаг 29 мин
  • УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
    22 цаг 34 мин
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн байна
    22 цаг 38 мин
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
    Уржигдар 18 цаг 02 мин
  • 100 буудалт даамын Дэлхийн цомын тэмцээн эхэллээ
    Уржигдар 17 цаг 14 мин
  • Нийслэл нийт 350 МВт чадалтай гурван станц ашиглалтад оруулаагүй бол энэ өвөл юу болох байсан бэ?
    Уржигдар 16 цаг 33 мин
  • НИТХ: Алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулж байна
    Уржигдар 16 цаг 27 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • ТӨСӨВ 2026: Эрүүл мэндийн даатгалын санд 2,5 их наяд төгрөгийг зарцуулна
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Г.Дамдинням: “Рио Тинто” компани зээлийн хүүг бууруулна гэсэн амлалт өгч, гарын үсэг зурсан
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • ЗГ: Ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар хэлэлцэнэ
  • УИХ: УИХ-ын дэд даргыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэнэ
  • Эмч, эмнэлгийн ажилчид энэ сарын 13-наас ажил хаяхаа мэдэгдлээ
24 баримт
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК