Олон улсын хүний эрхийн байгууллагын мэдээлснээр 600 гаруй эрүүл мэндийн ажилтан Сири улсад ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан байна. Иргэний дайны дөрвөн жилийн мөргөлдөөний хугацаанд амиа алдсан эмч нар зориудын болон эмх замбараагүй дайралтуудад өртөн амиа алдсан ч ихэнх нь засгийн газрын хүчнийхэнд алуулсан хэмээн судлаачид үзжээ. “Хүний эрхийн төлөөх эрүүл мэндийн ажилчид” нэртэй судалгааг лхагва гарагт олон нийтэд танилцуулсан бөгөөд 2011 оны гуравдугаар сард Сирид мөргөлдөөн эхэлснээс хойш 183 эрүүл мэндийн тусламжийн цэгт 233 удаа халдсан хэмээн тэмдэглэжээ. Тэдний судалснаар эмнэлгүүдэд халдсан халдлагуудын 88 хувийг ерөнхийлөгч Башар ал Ассадын хүчин зохион байгуулсан байна. Үүнээс гадна 139 эрүүл мэндийн ажилтанг зохион байгуулалттайгаар баривчилж, тарчлан зовоож цаазалсан аж.
Хүний эрхийн байгууллагын тэмцэгч Эрин Галлахар Сирийн засгийн газрыг босогчдыг дарахын тулд тэдний нутагт байршиж байгаа эмнэлгүүдэд халдаж буйг буруутгажээ.
Д.Үжин




















































