Испанийн Барселоны шүүх биеэ үнэлэгчдийн ажлыг хүний энгийн хөдөлмөрийн адил үзэж тодорхой эрхүүдийг эдүүлэх шийдвэр гаргажээ. Тухайбал, биеэ үнэлэгчдэд ажилгүйдлийн болон өндөр насны тэтгэмж олгох, эрүүл мэндийн даатгалд хамруулах, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж авах эрхүүд нээлттэй болж байгаа юм. Шүүх энэ шийдвэрээ хэрэгжүүлэхийн тулд янханы газруудыг биеэ үнэлэгчдэд бүтэн цагаар ажил олгож, гэрээ хийх үүрэг өгсөн байна. Мөн янханы газрууд засгийн газарт татвар төлөх ёстойг тусгажээ.
Испанид өнөө хүртэл бие үнэлэгчид хуулийн тодорхой статусгүй, өөрсдөө хууль бусаар орлогоо олж ирсэн аж. Харин эмэгтэйчүүдийг худалдаалбал дөрвөн жилийн ял өгдөг эрүүгийн хууль л үйлчилж байсан гэнэ. Эдийн засгийн хямралын улмаас биеэ үнэлэх явдал ихэссэнтэй холбогдуулан биеэ үнэлэгчдийг ажиллагсадтай адил үзэх шийдвэр гаргасан хэмээн шүүгчид тайлбарлажээ.
Тус улсад явуулсан судалгаагаар эрчүүдийн 39 хувь нь янханы газраар үйлчлүүлдэг байна.
Д.Үжин





















































Сэтгэгдэл (2)