АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн захиргааны алба Цагаан ордны хамгаалалтын албаны хоёр ажилтанг шалгаж эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногт ерөнхийлөгчийн Цагаан ордонд халдсан этгээдүүд хамгаалалтын удирдах ажилтнууд байсан бөгөөд орой согтууруулах ундаа хэрэглэсний дараа машинаараа ордны хашааг эвдлэн нэвтэрсэн юм. Хамгаалалтын албаны хэвлэлийн төлөөлөгч Роберт Хобакийн мэдээлснээр байгууллагын шинэ дарга Жозеф Кланси уг хэргийг шалгах ажлыг хариуцан авсан байна.
Цагаан ордонд халдсан ажилтнуудын тухай тодорхой мэдээллийг өгөхгүй нууцалж байгаа ч тэднийг өөр ажилд томилсон буюу албан тушаалыг нь буруулсан хэмээн мэдээлжээ.
Д.Идэр




















































