Мексикийн баруун хойд хэсэгт орших Кабо Сан Лукас наран шарлагын газар канад эмэгтэй золгүйгээр амиа алджээ. Түүний үхлийн шалтгааныг халим үсэрсэнтэй холбон тайлбарлаж байгаа юм. Саарал халим үсрэхдээ жуулчдын завин дээр буусан бөгөөд эмэгтэйн биеийн зарим хэсэг дээр унасан тул хүндээр бэртээсэн байна. 45 настай канад жуулчинг яаралтай түргэн тусламж эмнэлэгт хүргэсэн боловч эмчлүүлэх явцад гэмтлээ даалгүй амьсгал хураасан байна.
Наран шарлагын газрын мэдээлж буйгаар жуулчин бүсгүй бусад аялагчдын хамт завиар зугаалсан бөгөөд үдийн алдад буцаж ирэх үед золгүй явдал тохиолджээ.
Д.Үжин




















































