Болгарын нэрт зөнч Божидар Каражов Украины дайныг ирэх зургаадугаар сард бүр мөсөн намжина хэмээн үзэж байна. Тэрээр саяхан орон нутгийн телевизийн шоунд оролцох үедээ ингэж зөгнөснөө ярьсан байна. Божидар Каражов “Украинд өрнөж буй дайн байлдаан ирэх зургаадугаар сард дуусаж тайван байдал бий болно” хэмээн зөгнөжээ. Үүнээс гадна хэд хэдэн ноцтой үйл явдлуудыгмэдэрсэн байна. Тодруулбал, Украин дайн дуусмагч Европийн нисэх хүчинд гамшиг тохиолдож, Болгарын хоёр галт тэрэг осолдоно гэжээ. Мөн Францад өргөн цар хүрээг хамарсан түймэр гарч, АНУ үерийн аюулд өртөнө, Их Британи болон Германд аймшигт террорист халдлага болно хэмээн ярьсан байна.
Зөнч Божидар Каражов өмнө нь Болгарын одоогийн ерөнхий сайд Боико Борисовыг Болгарын ерөнхийлөгч болно хэмээн зөгнөж байсан билээ.
Д.Үжин





















































Сэтгэгдэл (1)