ОХУ-ын сансрын нисгэгч Александр Самокутяев, Елена Серова болон АНУ-ын НАСА-гийн сансрын нисгэгч Барри Уилмор нар зургаан сарын турш ОУСС-д даалгавар гүйцэтгэснийхээ дараа буюу өнөөдөр эх дэлхийдээ газардана. Тэд 2014 оны есдүгээр сарын сүүлчээс эхлэн сансарт ажилласан юм. “Союз ТМА-14M” сансрын хөлөг Казакстаны Жезказган хотоос зүүн өмнө зүгт 146 км-ийн зайд Москвагийн цагаар 05:08-д бууна гэж Нислэгийг удирдах төвийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Сансрын хөлөг Москвагийн цагаар 01:44-д ОУСС-аас салсан гэлээ.
Сансрын хөлгийг аюулгүй газардуулах болон багийн гишүүдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд Цэргийн төв тойргийн аврах багийн 200 ажилтан, 14 “Ми-8” нисдэг тэрэг, гурван “Ан-12” болон “Ан-26” онгоц, газар уснаа явагч зургаан машиныг дайчлах ажээ.

Эдний дундаас Елена Серова нь сүүлийн 25 жилийн хугацаан дахь ОХУ-ын анхны эмэгтэй сансрын нисгэгч гэдгээрээ онцлогдож байгаа аж.





















































Сэтгэгдэл (2)